Хэт хөдөлгөөнтэй хүүхдийг унтахаас нь өмнө зураг зуруулбал тохиромжтой
Хүүхдээ унтуулах гэж элдэв арга хэрэглээд үр дүнд хүрэхгүй гайхаж суугаа эцэг эхэд бид хамгийн тохиромжтой хэдэн зөвлөгөө түүвэрлэн хүргэж байна. Эдгээр зөвлөгөө нь эерэг нөлөөтэй гэдэг нь маш олон тохиолдолд батлагдсан ч бүх хүүхдэд бүрэн тохирно гэж хэлэх боломжгүй.
- Ихэнх тохиолдолд хүүхдийн дуртай нэвтрүүлэг тэднийг маш ихээр сэргээдэг учир унтаж амрахаас 1-2 цагийн өмнө телевиз болон компьютероо унтраах нь зөв сонголт болно. Хэрвээ та боломжтой бол хүүхдийнхээ дуртай нэвтрүүлгийг бичиж авч унтлагын цагаас бусад үед үзүүлж хэвшүүлэх хэрэгтэй.
- Барилдах, гижигдэх зэрэг хөдөлгөөнтэй дуу чимээ их гаргасан тоглоомыг унтахаас 1-2 цагийн өмнө болих.
- Идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхдүүд унтлагын цагаас өмнө зураг зурах, ном үзэх, эвлүүлдэг тоглоом тоглох нь илүү тохиромжтой.
- Хэрэв орой болгон усанд орж хэвшсэн бол усанд орсны дараа үс ургах чиглэлийн дагуу доош нь биеийн алчуур ашиглан иллэг хийх. Тос ашиглан иллэг хийх нь үргэлжлэх хугацааг уртасгах мөн тайвшруулахад тусална.
- Хүүхэд орондоо орсны дараа нуруунд нь иллэг хийх нь мөн тайвшруулна. Иллэг хийхдээ хүзүүнээс эхлэн ахар сүүл хүртэл доошоо чиглэх маягаар хийнэ. Хоёр гараа солбиулан удаан хэмнэлтэйгээр хийх ба нэг гар ахар сүүлэнд хүрмэгц нөгөө гараар хүзүүнээс эхлэн доош илнэ.
- Зөөлөн ая сонсгох нь зарим хүүхдэд тайвшрах болон унтахад тусална. Гэхдээ сонсгох аяа маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Ойлгомжтой үгтэй мөн хэт нуршаа байж болохгүй.
- Хүүхдээ орондоо орсны дараа үлгэр уншиж өгөх. Уншихдаа уран ба хүчтэй хэмнэлээр унших хэрэгтэй. Хүчтэй хэмнэл нь уншиж өгч буй үлгэрийн утгаас чухал юм.
- Бага зэргийн даралттай иллэг хийх, өөрийн биеийн дулаанаа хүүхдэдээ мэдрүүлэх нь таны хүүхдийг тайвшруулна, магадгүй аяны хөнжил хурдан тайвшруулж, маш сайн амрааж болно.
- Идэвх, хөдөлгөөнтэй Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд дуу багатай идэвхгүй хүүхдүүдийг бодвол хэд дахин их энерги зарцуулдаг учир маш сайн унтах хэрэгтэй.
- Эцэг эхчүүд багаас нь хичээл зүтгэл гаргаж унтуулж сургавал алсдаа маш их цаг заваа хэмнэх ба орой бүр унтуулах гэж зовох хэрэггүй болох юм.
Зөвлөх: н.Төртогтох
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш