Эцэг эхчүүд хүүхдийнхээ утас, зурагт үзүүлэх зохистой хэм хэмжээг хязгаарлаж тохируулаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал, бие бялдрын хөгжил аажим аажмаар доголддог. Тиймээс бид танд бага насны хүүхдэд гар утас болон зурагт үзүүлэх тохиромжтой хугацааны мэдээллийг хүргэж байна.
1. 0 - 2 насанд зурагт, утас үзүүлэхээс зайлсхийх
(Энэ үед тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагддаг үе)
2. 3 - 4 насанд өдөрт 15-20 минут
(Хийсвэр сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, шинийг танин мэдэх хамгийн оргил үе)
3. 5 - 6 насанд өдөрт 15-50 минут
(Хүүхдэд итгэл үнэмшил тогтож, аливааг даган дуурайх үе)
4. 6 - 7 насанд өдөрт 35-50 минут
(Анхаарал төвлөрөлт тогтох, үүрэг хариуцлага бий болох үе)
Хүүхэд өдөрт дунджаар 2 цаг зурагт үздэг бол дэлгэцийн хараат болох, 4 цаг буюу түүнээс дээш үздэг бол энэ нь донтолт үүсэх шалтгаан болдог.
Дэлгэц, утасны донтолт нь архины, тамхины донтолттой яг ижил нөлөөг тархинд үзүүлнэ.
Статистикийн эх сурвалж: www.who.int