fbpx

Хүүхдийн хөгжил

image

Тоглоом, дасгалыг хийхэд анхаарах зүйл:

  • Дасгалыг хөнгөнөөс нь эхэлж хийх ба сурсан тохиолдолд дараагийн дасгал руу шилжинэ. Хүүхэд бүрийн чадвар өөр өөр учир сурч дадлагажих хүртлээ олон удаа давтан хийх шаардлагатай.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ахиц удаан гардаг тул багш, эцэг эхчүүд та бүхэн залхаж шантралгүй байж хүлээцтэй хандах хэрэгтэй.
  • Дасгал хөдөлгөөнийг хийлгэхдээ эхлээд хүүхдийг тайвшруулан анхаарлыг нь төвлөрүүлнэ.
  • Болгоомжтой байж булчин ба үеийг хөдөлгөнө.
  • Хүчилснээс нэмэлт гэмтэл учруулж болзошгүй.
  • Дагуулан хийлгэхдээ таних тэмдэг ашиглана. Дасгалын буруу гүйцэтгэлийг зөв болгоход нь тусалж, дахин сайн тайлбарлаж биечлэн хийж үзүүлнэ.
  • Хүүхэд гэртээ байхдаа чөлөөтэй хөдлөх, бие даан янз бүрийн хөдөлгөөний дасгал хийх орчин бүрдүүлнэ.
  • Хараа, гарын хөдөлгөөнөө зохицуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Дараах дасгалыг гүйцэтгүүлэхэд ашиглах хэрэглэгдэхүүнийг гэрийн болон цэцэрлэгийн орчинд гарын доорх материалаар хийж болно.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

X
Нэвтрэх