fbpx

Хүмүүжил

Амьдралдаа ганц ч удаа худлаа ярьж үзээгүй хүн байхгүй байх. Бид өдөр бүр худлаа хэлдэг хүмүүстэй харилцдаг ч тэдгээр худалч хүмүүс нь бидний хүүхдүүд байвал яах вэ?

9. ХҮҮХДҮҮД ҮР ДАГАВРЫГ НЬ МЭДДЭГ

Хүүхэд үнэнээ хэлбэл шийтгүүлнэ гэдгээ мэддэг учир худлаа хэлдэг. Тэднийг үнэнээ хэлбэл шийтгэлийг нь зөөлрүүлнэ гэж тайвшруул.

8. ТЭД ТАНЫГ УУРЛУУЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ

Тэд танд хайртай учир таныг уурлуулахыг хүсэхгүй. Хэрэв та тэднийг үнэнээ хэлэхэд нь тайвнаар хүлээн авбал дараа дараагийн удаад үнэнээ хэлэхээс айх айдас нь багасна.

7. ТЭД ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ, ХАРИН ТӨСӨӨЛДӨГ

Хүүхэд аливаа зүйлсийг тархиндаа төсөөлж, хүссэн бүхнээ бодит юм шиг ярьдаг. Ингэж худлаа хэлэхэд нь шийтгэлгүйгээр зөөлөн хандаж байгаарай. Учир нь хүүхэд томрох тусам энэ төрлийн зүйлсийг хэлэхээ больдог.

6. САЙН САНАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХУДЛАА ХЭЛДЭГ

Хүүхэд өөрөө худлаа ярьчхаад түүндээ итгэх тохиолдол байдаг. Хийсэн буруу зүйлээ зөв гэж бодох гээд байдаг тал байдаг тул ингэх нь буруу гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

5. ХУДЛАА ЯРИХ НЬ ЭЕЛДЭГ ҮЙЛДЭЛ ГЭЖ БОДДОГ

Хүүхэд худлаа ярихыг буруу гэж боддоггүй. Эмээгийнх нь нэхэж өгсөн оймс таалагдахгүй байгаа ч таалагдаж байгаа юм шиг өмсдөг. Бид бүгд л энэ тал дээр адилхан үйлдэл гаргадаг шүү дээ.

4. БИД ЗӨВ ХАРИУЛТЫГ ПРОГРАМЧИЛДАГ

Бид тэднээс цорын ганц зөв хариултыг хүлээдэг. Жишээлбэл хүүхдүүд хоолоо идмээргүй байхад нь бид хоол аягалж өгчхөөд "Амттай байна уу?" гэж асуудаг. Энэ тохиолдолд та хүүхдээ худлаа хэлүүлмээргүй байвал "Миний хүү юу идмээр байгаа юм?" гэж асуугаарай.

3. ХҮҮХЭД ӨӨР ДҮРД ХУВИРНА ГЭХЭЭС АЙДАГ

Үлгэрт дайснууд л муу үйлдэл хийдэг учир хүүхэд тань хийсэн муу үйлдлээ үнэнээр нь хэлэхээс айдаг. Үнэнээ хэлчихвэл дайсан болчихно гэж боддог байх нь. Сайн хүн ч гэсэн хэзээд алдаа гаргадаг. Тэднийг дайснаас ялгах гол зүйл нь хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

2. БИД БИЕ БИЕДЭЭ ХУДАЛ ХЭЛДЭГ

Хүүхэд хамгийн түрүүнд эцэг эхээ л дууриадаг. Хүүхэд худал хуурмагаар дүүрэн орчинд өөрийн эрхгүй үнэнээ хэлэхээ больдог. Үүнийг засах нэг бодлын хэцүү ч юм шиг, амархан ч юм шиг:
Та өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

1. ХҮҮХДҮҮД ӨӨРСДИЙГӨӨ УХААН МУУТАЙ ГЭЖ БОДДОГ

Та хүүхдээ буруу зүйл хийснийх нь төлөө чанга чанга хашхирч, тэдэнтэй ухаан муутай хүнтэй харьцаж байгаа мэт харьцах юм бол хүүхэд тань юу зөв, юу буруу гэдгийг мэдэхийг хүсэх ч үгүй. Үнэнээ хэлэх тал дээр бүр яриад ч хэрэггүй.

Та тэдэнтэй үеийнхэнтэйгээ харьцаж байгаа юм шиг л эелдэг харьцах хэрэгтэй. Дараа нь хийсэн үйлдэл нь яагаад буруу вэ гэдгийг тайлбарлаж өг. Мөн аливаа зүйл хоёр талтай байдаг учир энэ бүхэн 100 хувь тэдний буруу биш гэдгийг мэдрүүлснээр хүүхэд өсөж дэвжих хүсэлтэй болж, үнэнээ хэлэхийн ач холбогдлыг ойлгодог болно.

Эх сурвалж: www.brightside.com

X
Нэвтрэх