fbpx

Хүмүүжил

image

АХ ЭГЧТЭЙГЭЭ ТААРАМЖ МУУТАЙ БАЙДАГ УУ? ТИЙМ БОЛ: 
↩ Хоорондоо эвтэй найртай байж, бие биедээ хамтран тусалдаг байлгах.
↩ Дүүгийнх нь хажууд ах эгчийг нь загнаж болохгүй. Бид ихэвчлэн дүүг нь юм ойлгох болоогүй гээд томыг нь буруутгадаг. Үр дүнд нь дүү нь өөрийн бурууг дүгнэдэггүй, буруу бүхнээ бусдын буруу болгож мэлздэг, ах эгч нь байнга хэлмэгдсээр өөртөө итгэлгүй болдог.
↩ Ахыг нь ах хүн шиг, эгчийг нь эгч хүн шиг зөв үйлдэл хийсэн үед хоосон магтаж биш зөв урамшуулж байх.
↩ Хоорондоо муудалцвал аль алинд нь ямар буруу байгааг тайлбарлан ярилцаж өөрсдөөр нь хэргийн үнэн мөнийг олуулж сургах.
↩ Ах дүүс эв найртай байвал гэр бүл амар амгалан сайхан байна гэдгийг ойлгуулах.

ДУУ МУУТАЙ, ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ЮМ ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ ЮУ? ТИЙМ БОЛ:

✴ Ичих шалтгаануудыг тогтоож түүнд тохирсон арга хэрэглэн ичимхий байдлыг арилгаж өөртөө итгэх итгэлтэй болгох.
✴ Хэт эрх танхил өссөн айлын ганц хүүхэд юм уу айлын том, эсвэл отгон хүүхдүүд аливаа зүйл өөрийнх нь хүссэнээр болохгүй үед юм ярихгүй байх тохиолдол байдаг
✴ Хэт их зарчим ярьдаг, дүрэм мөрдүүлдэг, шаардлага өндөр эцэг эхийн хүүхэд алдаа гаргахаас, загнуулахаас, "шараа" болохоос болгоомжилсноос юм ярихгүй, нуугдаж үлдэх тохиолдол бий.
✴ Эсвэл эцэг эх нь түргэдээд өмнүүр нь орж үгийг нь тасалж ярьсаар байгаад бүтэн өгүүлбэрээр ярихгүй, улмаар юм ярихаас ч залхуурдаг болох хандлага байна.
✴ Хэл ярианы хөгжил, нутгийн аялга, буруу дуудах зэргээсээ санаа зовох буюу ичээд юм ярихгүй тохиолдол бас байдаг. Чухам аль нь вэ гэдэг шалтгааныг нь зөв тогтоож ажиллаарай.

АНХААРАЛ НЬ САРНИДАГ УУ? ТИЙМ БОЛ:

❇ Багаасаа эцэг эхийн хэт анхааралд өсөөд хэн нэгэнд найдаж өссөн хүүхэд сургуулийн амьдралд ороод анхаарал сарниж өөрөө болон өрөөл бусдын суралцах үйлд саад болдог. Иймд хүүхдээ тэсвэр хатуужилтай байхыг эцэг эх өөрөө үлгэрлэн сургаж ямар ч зүйлийг дуустал хийдэг чанарыг сургах хэрэгтэй.
❇ Анхнаасаа насанд нь тохирсон багахан даалгавар өгөөд дуустал нь бүрэн хийлгэж хэвшүүлэх. Насанд нь ахадсан их даалгавар хүүхдийг залхуу болгодог шүү.
❇ Зурагт ном тогтмол уншиж өгч байх хэрэгтэй. Ном уншуулж өсөөгүй хүүхдийн анхаарал төвлөрөлт муу байдаг.
❇ Зурагт, дэлгэцийн хэрэглээ тохиромжтой хэмжээнээс хэтрэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхэд 2 нас хүртэл огт үзэхгүй, 3 настай бол өдөрт 30 минут гэх мэт цагийн хязгаартай үзэх хэрэгтэй байдаг.

ЮМ ЯРИХДАА ЭЭРЧ ТҮГДРЭЭД БАЙНА УУ? ТИЙМ БОЛ:

✳ Уртаар гүнзгий амьсгаа авах дасгал хийлгэж нэг амьсгаа авах хоорондоо гурваас дөрвөн үгтэй нэг өгүүлбэр хэлж дуусгах дасгал хийлгэх
✳ Хэт их ярих юм уу юм ярихдаа амьсгаа ч авах сөхөөгүй ярьдаг хүний дэргэд байвал хүүхэд ярихдаа түгдэрдэг. Та өөрөө цэгцтэй, тод ярих хэрэгтэй. Хүүхэд амны хайрцгийг тань харах боломжтойгоор ярих.
✳ Юм ярихад нь яаруулах юм уу эсвэл зовоож, шоолж ичээхгүй байх.
✳ Үгийг буруу хэлэх тоолонд нь давтаж, засаж хэлүүлэх. Өхөөрдөн өөгшүүлэх хэрэггүй.

ЗАЛХУУ, УДААН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙНА УУ? ТИЙМ БОЛ:

💠 Хэт их хайр халамжид өссөн, урдуур нь орж гутал хувцсыг нь өмсүүлж өссөн хүүхдүүд залхуу байх нь бий. 6 настай хүүхэд өөрөө хувцсаа бүрэн өмсөж, тайлж сурсан байх ёстой.
💠 Томчууд хүүхдийнхээ хөдөлгөөнийг хүлээлгүй шууд туслан өмнүүр нь орж, бие даан аливааг гүйцэтгэх боломжийг нь алдуулдаг. Хүүхдийг "Би өөрөө" насанд нь удаан ч гэсэн тэвчээртэй хүлээж, тайлбарлан өгч өөрөөр нь хийлгэж сургах хэрэгтэй.

X
Нэвтрэх