fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-ЭЭНЭЭГИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Маш олон ном сэтгүүл дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн ялгааг уншаад “Тэд үнэхээр ялгаатай юм байна” гэж бодов. Орчин үед шинжлэх ухаан хурдацтай хѳгжиж байгаа ч хүн тѳрѳлхтөний оюун ухаан хийгээд бие бялдар он удаан жилийн туршид бүрэлдүүлж бүтээсэн бүтцээ тэр бүр хурдан ѳѳрчилдѳггүй.
Ѳѳрѳѳр хэлбэл, эрт үеэс хэвшигдэж ирсэн амьдралын хэв маяг, үүрэгт ажил зэрэг нь хүний тархи болон бие организмд нѳлѳѳлѳн улмаар одоогийн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр эрс тэс зан чанартай хүмүүсийг бий болгожээ.

Эрэгтэй хүүхэд түүхэндээ олон арван мянган жилийн турш ан агнаж, тэмцэлдсээр ирсэн болохоор тэд төрөлхийн идэвхитэй биеийн хөдөлгөөнтэй байдаг. Өндөр дээрээс үсрэх, гүйх, авирах, ноцолдох гэх мэтэд гаргууд. Мѳн зүг чигийн баримжаа гаргах, олохдоо сайн. Нэг зүйлд төвлөрөн хийхдээ охидоос давуу байдаг. Харин өөрийгөө илэрхийлэх чадвар, олон зүйлийг нэгэн зэрэг хийх чадвар охидтой харьцуулахад дутуу байдагсанжээ.

Энэ чадварууд нь ан агнаж, дайн самуун хийхэд онцын хэрэгцээгүй байсантай холбоотой.
Оюун ухаан, техник технологийн эрин үед бидний үр хүүхдүүд ѳсч торниж байна. Дээр үеийнхтэй харьцуулашгүй олон бэлэн хувцас, хоол хүнс гэх мэт хүүхэд “ѳсгѳхѳд” тохиромжтой хэрэгсэлүүд зарагдаж байгаа нь баярлууштай. Гэвч эрт үед хүүхдээ ѳлсгѳхгүй байх, аюулгүй байх гэсэн гол зорилго давамгайлдаг байсныг үгүйсгэхгүй байх. Харин орчин үеийн аав ээжүүд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарч дээхэн цагийн эцэг эхчүүдээс ялгаатай нь хэт хэрэглээнээс хүүхдүүдээ хамгаалах үүрэгтэй болсон.
Эцэг эхчүүд биднийг хэрхэн хүмүүжүүлж, ѳсгѳж байснаараа хүүхдүүдтэйгээ харьцах хандлагатайг би ойрхоноос анзаарч мэдсэн юм. Бидний эцэг эхийн үе ондоо, бидний хүүхдээ хүмүүжүүлэх цаг үе бас ондоо гэдгийг сайтар ойлгох нь хүүхдийн хүмүүжилд эерэг нѳлѳѳ үзүүлнэ гэдгийг л баттай сайн мэдэж байна.
“Чихэнд нь хэлээд ойлгохгүй бол маханд нь хэл” гэх мэт нэг ёсны хүчирхийллээр сүрдүүлж ѳсгѳдѳг цаг ард хоцорсон. Харин одоо, жинхэнэ орчин үеийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн яаж хүмүүжүүлж буй талаар судалцгаая.
Дашрамд, Америк Япон улсуудын хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилаас манай Монгол ард түмний хүүхдүүдээ хүмүүжүүлэх аргаар давуу нэгэн зүйл байдгийг олж харлаа. Тэр нь эцэг эх, элгэн саднаа хүндэтгэж, үр хүүхдүүдээ хайрлах ухаанаар баялаг ард түмэн юм билээ. Ээжийн тухай дуу тэр бүр гадаад орнуудын зурагт, радиогоор сонсогдоод байхгүй шүү.

За одоо, эрэгтэй хүүхдүүдтэй ээжүүдэд хэрэг болж магадгүй зарим мэдээллээс хүргэе.
1) ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД БОЛ ЧИХГҮЙ ТОЛГОЙ.
Түүнтэй эвлэр. Таныг яаж ч хашхираад, уурлаж байсан тэд тоохгүй ч үгүй. Үр дүнгүй гэгдийг сануулья. Хүний хэлэх үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг, ер дуулаагүй юм шиг царайлдаг нь тэд таныг юм хэлж байх хооронд өөр зүйлд төвлөрч байдаг эс бѳгѳѳс бодож байгаа болохоор сонсох боломжгүй байдаг гэнэ шүү.
2) ТЭД ДАЙТАЖ ИРСЭН ТУЛ ӨРСӨЛДӨХ ДУРТАЙ.
Тиймд алив зүйлд түүнийг амжилт гаргаасай хэмээн хүсэж байгаа бол бага зэрэг ѳрсѳлдѳѳнд урихад гэмгүй. Харин амжилт гаргасан тохиолдолд богино үгээр магтах. “Чи чадсан”, “Хамгийн мундаг”, “Итгэмээргүй амжилт” гэх мэт. Анхаарах зүйл гэвэл бусад хүүхэдтэй харьцуулах хэрэггүй. Урьдны амжилтуудтай нь харьцуулууштай.
4) ҮЙЛ ЯВЦЫГ МАГТАХ.
Харин амжилт олоогүй тохиолдолд, ѳдийг хүртэл ямар их хичээж ирсэнийг заавал хэлж байгаарай. Үргэлжлүүлэн хийгээд байвал амжилт ирнэ гэдгийг ойлгодог хүүхэд болж хүмүүжих болно.
5) ѲӨРӨӨР НЬ БОДОХ ДАДЛЫГ БИЙ БОЛГОХ.
Зѳвхѳн үйл явц, шантралгүй хийж ирснийг нь магтаад зогсохгүй түүнээс гадна яагаад алдаа гаргасыг нь асуугаарай. Хамтдаа бодож дараа дахин ижил алдаа гаргахгүй байх арга хэмжээг эрэлцэх нь түүний ирээдүйд хэрэгтэй.
6) ДУРААР НЬ ТОГЛУУЛАХ.
Эрэгтэй хүүхдүүд зѳвхѳн тэр л насан дээрээ туулах ёстой тоглоомууд гэж бий. Үүнийг нь эцэг эхчүүд ойлголгүй томоотой, чимээгүй суулгах гээд байдаг. Тэд ойролцоогоор бага ангиа тѳгсѳх хүртлээ гүйж харайж, буулгаж, бусниулахаа зогсохгүй. Энэ нь тэдний бие организ шаарддагтай холбоотой. Түүнийг энэ л насан дээрээ мэдрэх зүйлээс ангид бүү байлгаарай. Мѳн тэд дураараа тоглож байхдаа бодож байдаг, тархи нь идэвхитэй хѳгжиж байдаг юм шүү.

Хүүхэд хүмүүжүүлэх талаарх ном сэтгүүлүүдийг хааяахан харж байхад илүүдэхгүй. Ялангуяа ийм хүүхэд хүүхдийн онцлогийг тайлбарласан, ямар арга хэмжээг хэдэн насанд нь авах тухай дэлгэрэнгүй тайлбарласан нь үнэхээр сонирхолтой. Айлын том хүүхэдтэй хэрхэн харьцах, дундахтайгаа яаж харьцах, багаа хүмүүжүүлэх арга ухаан гээд л туршлагагүй ээжүүдэд маань үнэхээр хэрэгтэй мэдээллүүд байх юм аа.  Бид чинь хэдий ээж хүн боловч ээж байхаасаа урьтаад "эмэгтэй" улс шүү дээ. Эмэгтэй хүн эрэгтэй жаахан хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг "Баахан асуулт" байх жишээний. Яагаад? Яагаад? Яагаад? Байнга зодолдож тоглох гээд байдаг юм бол? Унгаж гэхрэхээрээ инээж баясдаг, машин, дугуйтай тоглоомуудад улайрахаар зогсохоо мэдэхгүй гэх мэт ямар учиртай юм бол? Бид багадаа тэдгээрээр тоглодог байсан биш мэдэхгүй шүү дээ.
Хүүхдийн төрөлх зан чанарыг нь хүндэтгэж, алсаас хараагаараа хамгаалах үүрэгтэй билээ бид. Мөн эрэгтэй, эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр зөвхөн тухайн хүүхдэд л байх зан авир, байдлыг нь ойлгож дэмжих хэрэгтэй. Хүүхэд гэж цор ганц хувилбар. Түүнийг өөр хэн нэгэнтэй харьцуулах эрх хэнд ч үгүй. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогоо хөгжүүлж, аз жаргал инээд баяслаар дүүрэн байг ээ!

X
Нэвтрэх