fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өдөр бүр тулгардаг асуудлыг эцэг эхчүүд хэрхэн шийдвэрлэж, хүүхдээ “зөв сайн хүн болгох” зорилгодоо хүрэхэд нь туслах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой эцэг эхчүүдээс ирсэн, түгээмэл гардаг асуултуудад сэтгэл судлаач Б.Алтанцэцэгээс хариулт авснаа хүргэж байна.

Асуулт: Хүүхэд маань 2 настай. Бүх зүйлийг барьж, оролдож, буулгаж, бас хүссэн болгондоо авах гэж оролдож өгөхгүй бол уйлдаг. Энэ насны хүүхдийн бүх хүслийг биелүүлэх нь зөв үү? Болохгүй гэдгийг яаж ойлгуулах вэ?

2 нас бол хүүхдийн хөгжлийн гайхамшигтай үе. Тэд хөлд бас хэлд орж эхэлдэг. Тэд өөрсдийгөө биеэ даасан хүн болсноор мэдэрч, түүндээ баярлаж, тэр хэрээрээ бүх зүйлсийг хийж, туршиж үзэхийг оролддог. 2 насыг судлаач нас ч гэж нэрлэдэг.

Жишээ нь тэр аягатай усаа асгаж байгаа бол таныг уурлуулах гэсэндээ биш харин ус асгахад юу болдог, ямар мэдрэмж төрдгийг мэдэх гэсэндээ л юм. Тоглоомоо байн байн шидэж байгаа бол шидэх гэж ямар үйлдэл байдаг, шидсэний дараа юу болдгийг ойлгох гэсэндээ л юм. Тиймээс таны хүүхдэд илэрч буй шинж бол энэ насны хүүхдийн хөгжлийн хэвийн явц гэж ойлгож болно.

Харин таны үүрэг бол энэхүү судалгаа, туршилт, шинжилгээний үеийг нь дэмжиж олон зүйлстэй танилцах, учрыг нь ойлгох боломж өгвөл тэр хэрээр хүүхдийн уураг тархины хөгжилд ч эергээр нөлөөлнө. Ер нь хүүхдийн хийж буй аливаа үйлдэл зөн совингоороо хийж буй үйлдлүүд учир буруу зүйл байхгүй. Гагцхүү энэ насны хүүхэд аюул, эрсдэлийг тооцох чадваргүй, аюул гэж юу байдгийг ч мэдэхгүй учир ээж аав нар түүний судалгааны талбарын аюулгүй ажиллагааг бүрдүүлэхэд анхаарах нь мөн чухал.

X
Нэвтрэх