ХҮН БА БАЙГАЛЬ: Дэлхий нарыг, сар дэлхийг хэдэн хоногт тойрдгийг мэдэх үү?
Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.
ЕБС-ийн 5-р ангийн "Хүн ба Байгаль" интерактив хичээлийн Сарны үзэгдэх хэлбэр сэдвийн хичээлийг "МААМУУ" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид Амина, Тамираа хоёр хамтран хийлээ.
Тэд од гариг эрхэсийн энэхүү сонирхолтой хичээлээр дэлхий нарыг, сар дэлхийн хэдэн хоногт тойрдог, яагаад бүтэн сар, хавирган сар харагддаг шалтгааныг олж мэдэх болно. Амина, Тамираа хоёр энэхүү интерактив хичээлээс ямар зүйлс сурч, гариг эрхэсийн талаарх сонирхолтой асуултуудад хэрхэн хариулсан талаарх сонирхолтой видеог хүлээн авна уу.
Та хүүхдэдээ Амина, Тамираа хоёрын хийсэн "Сарны үзэгдэх хэлбэр" интерактив хичээл болон бусад хичээлүүдийг ЭНДЭЭС сонгон санал болгох боломжтой. Энэхүү хичээл нь мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, дохионы хэлтэйгээр хүрч буйгаараа онцлог юм. Амина, Тамираа хоёр мөн өмнө нь ЕБС-ийн 6-р ангийн "Түүхэн эх сурвалж" хичээлийг хамтдаа хийснийг ЭНД дарж хүлээн аваарай.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.
Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.