fbpx

Хүүхдийн хөгжил

image

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн гарал, угсаа, арьс өнгө, шашин шүтлэг үл харгалзан илэрдэг. Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгтэй болон байж болзошгүй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ерцөнцөөр аутизмын хүрээний эмгэгийн талаарх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой.

Аутизмын хүрээний эмгэг үүсэхэд генийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйл нөлөөлдөг гэдэг ч нарийн шалтгаан нь тодорхой бус хэвээр байна. Аутизм үүсгэж болох хүчин зүйлсэд удамшил, генийн гаж хөгжил, жирэмсэн үеийн эхийн авсан халдвар, агаарын бохирдол, дархлаа, хүүхдийн хоол боловсруулалт, хорт хүнд металлын хордлого зэргийг хамруулдаг.

Аутизмын шалтгаан нь 2 арга замаар тодорхойлогддог. Үүнд:

  • Анхдагч ASD – төрөлхийн буюу суурь хүчин зүйлс
  • Хоёрдогч ASD – эрүүл мэндийн нөхцөл байдал болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг гэж тогтоосон байдаг ч ойролцоогоор 90% орчим нь анхдагч, 10% орчим нь хоёрдогч шалтгааны улмаас бий болдог.

Харин сүүлийн үед аутизмын шалтгаан нь ганцхан хүчин зүйлээс хамаардаггүй гэдэг дээр судлаачид нэгдэж байна.

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм Монгол - Анд ТББ-ын Сэтгэл зүйч

X
Нэвтрэх