fbpx

1-3 нас хүртэл

image

-Гурван настай хүүхдийн хөгжлийн онцлог-

Гурван нас бол хүүхдийн хамгийн тайван нас. Түүнийг сэтгэл санааны хямралд тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд хоёр настай үеийн түгшүүр, айдас бараг арилсан байдаг. Тэд бүх зүйлд өөрсдийн санаагаар зүтгэхээ больж харин хүмүүст таалагдаж, магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ.

Гурван насанд хүүхэд тайван, хөдөлгөөн нь удаавтар болдог. Тэд тоглоомоос сэтгэлийн асар их баяр баясгалан олж авдаг ба хамтран тоглох, наадах шаардлага цоо шинээр бий болж, ганц эцэг эхтэйгээ ч биш ах эгч нартайгаа зохицоно. Хүний харилцааны хамгийн энгийн хэлбэр болох тоглоомоо хуваалцах, өөрийн ээлжээ хүлээх, сольж тоглох зэрэг дадал эзэмшинэ.

Тэд заримдаа өөрөө өөртэйгөө ярьж, түүнийгээ үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Үгийн нөөц өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Хоёр насны эцэст 300 үгийн нөөцтэй байсан бол харин 3 настнуудын хувьд 1200-1500 үгийн дотор ярьдаг байна.

Гэхдээ 3 настай хүүдэд түгээмэл тохиолдох нэг онцлог бол энэ насны хямрал юм. Энэ насны хүүхэд “Би” бусдаас ялгаатай зүйл байна гэдгээ ухаарч эхэлнэ. Өөрийнхөө бие даасан байдлыг бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг ч бие даах хангалттай туршлага байхгүйтэй холбоотойгоор бие даах хүсэл эрмэлзэл болон түүний туршлага, боломж хоёр нь байнга зөрчилдөж байдаг байна. Энэ нь хямралын гол шалтгаан болж зөрүүд, ууртай, өөрийнхөө дураар аашлах тохиолдлууд илэрнэ.

Хэрвээ энэ биеэ даах гэсэн хүслийг үл хайхран томчууд өөрийн дураар асуудлыг шийдэх нь хүүхдэд сөрөг үр дагаврыг авчрах бөгөөд хүүхэд хүлцэнгүй, санаачилга муутай, идэвхигүй зөрүүд эсвэл түрэмгий зантай болж болзошгүй байдаг байна.

Эх сурвалж: Эцэг эх - Хүүхэд - Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх