fbpx

Боловсрол

image

Тоглоно гэдэг нь хүүхдийн ажил юм. Тоглосноор хүүхдүүд бусадтай нийгмийн харилцаанд орж, хүрээлэн буй орчинтойгоо танилцдаг.

Хүүхдийн орчин нөхцөл нь тэднийг аль болох идэвхтэй, эрэл хайгуул хийж, өөрсдийгөө нээх бололцоотой байлгахад чиглэх нь зүйтэй. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх зэрэг таван мэдрэхүйн үйлдлүүд нь хүртэл хүүхэд орчноо мэдэрч, суралцах, хөгжих үндсийг бүрдүүлдэг.

Хүүхдүүд өсөж томрохын хэрээр илүү олон зүйлд хүрэлцэж, харьцаж эхлэх бөгөөд тэр хэрээр ертөнцийг танин мэдэх, эрэл хайгуул хийх, өөрийгөө нээх бололцоо улам бүр нэмэгдэж байдаг.

Ялангуяа төсөөлөн бодохуйд суурилсан тоглоомууд нь хүүхдийн оюуны хөгжилд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Зөвхөн тоглоом ч бус аяга, халбага зэрэг гал тогооны хэрэгслүүд, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ч хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл тэдгээрээр тоглосноор хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, хандлага улам бүр нэмэгдэж байдаг.

Эх сурвалж: Эцэг эх – хүүхэд – харилцаа II

X
Нэвтрэх