fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ хурдхан хэлд ороосой гэж бид маш их яардаг. Анхны үгээ хэлэхэд нь бахархан баярладаг. “Ааваа” гээрэй, “ээжээ” гээрэй... гэж дахин дахин хэлүүлдэг. Гэвч яг яриад эхлэхэд нь бид хүүхдээ тоож ярихаа больдог.

Анхны цаснаар ээж, хүү хоёр цэцэрлэгтээ алхаж явна...

-Ээжээ, цас орох гоё тээ? Ээж дуугарсангүй...

-Ээжээ, ээжээ энэ цас хөдөө орсон уу? Ээж дуугарсангүй...

-Энэ нохой цас орохоор над шиг баярлаж байгаа юу? ...

Хэрвээ хүүхдээ асууж байгаа үед нь хариулж, харилцан ярилцахгүй бол тэр ирээдүйд тантай ярихгүй. Юу болоод байгаагаа хэлдэггүй, ярьдаггүй, дуу муутай нэгэн болно.

Хүүхэд олон төрлийн мэдрэмжээ бусдад илэрхийлэхийг хүсдэг. Бид хүүхэдтэйгээ харилцан ярих түм буман яагаадын дунд амьдарч байна. Хүүхдээ "гололгүй" ярьж, мэдрэмжийг нь хуваалцаарай.

Хүн бүрд ярих хэрэгцээ байдаг. Таны бяцхан үрд ч гэсэн энэ хэрэгцээ бий. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд их яриасаг байдгийг та бүхэн анзаардаг байх. Учир нь тэд хэн хэнээ гололгүй ярилцаж чаддаг. Гэр бүл дотроо ярих хэрэгцээ нь хангагддаггүй хүүхэд гэрээс гармагцаа таних, танихгүй тодруулан хэлбэл өөртэй нь тоож ярьж байгаа хэн нэгэнд гэрт болсон бүх зүйлээ ярьчихсан зогсож байдаг юм шүү.

Та сана даа. Хүүхэд ямар нэг яриа эхлээд таныг анхаарч сонсохгүй бол “Хүн юм яриад байхад...” гэж хэлээд танаас анхаарал хүсдэг. Хүүхэд гэсэн үүднээс биш хүн учраас яриад байна гэсэн санаагаа дээрх үгээр илэрхийлдэг юм.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх