fbpx

Боловсрол

image

Даунтай хүүхэд бүр өөрийн гэсэн үе үе өөрчлөгддөг онцлогтой байдаг. Өөр нэг хүүхдэд тохирсон сургууль таны хүүхдэд тохирно гэсэн үг биш юм. Аль ч сургуульд орсон бай та эхний үед хүүхдийнхээ байдлыг ажиж, шаардлагатай бол сургуулийг нь солих нь таны сонголт. Бусад эцэг эхчүүд таны хүүхдийн хувийн хэрэгцээг мэдэхгүй тул та тэдний зөвлөгөөг дагах албагүй. "Би хүүхдээ энгийн сургуульд оруулсан чи ч бас оруул" гэх юм уу "Тусгай сургууль хамгийн сайн" гэх мэт үгсийг анхааралдаа авах нь буруу юм.

Үнэлгээний багийнхан танд аль нэг сургуулийг санал болговол тэрхий сургуулийг та өөрийн биеэр очиж үзэх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол нэг мэргэжилтэн дагуулж очоорой. Мэргэжилтэн гэдэг нь нийгмийн ажилтан эсвэл хөтөлбөрийн сургагч багш байж болно. Эцэг эхчүүд сургуультай нь танилцахаар очихдоо чухал асуудлуудыг тавихдаа мартдаг тул эдгээр мэргэжилтнүүд танд тус болно. Мөн та тэдэнтэй сургуулийн талаарх үзэл бодлоо хуваалцаж, таны хүүхдэд тохирох эсэх талаар зөвлөлдөж болно.

Хүүхдийнхээ сургуулийг сонгохдоо өөрийгөө хүүхдийнхээ оронд тавиад үзээрэй. Тэр хаана хамгийн аз жаргалтай байх вэ? Тэр хамгийн үр дүнтэй, сайн суралцаж чадах вэ? Сургууль дээр нь очихдоо хүүхдийнхээ ангиар орж үзээрэй. Тэр хүүхдүүдтэй таарах болов уу? Түүнд хичээл таалагдах болов уу? Мөн сургуулийн гадаад орчин, дотоод зохион байгуулалтыг харах хэрэгтэй. Тэр шатаар гарч чадах болов уу? Тэр гадаа тоглохдоо аюулгүй байж чадах уу?

Хамгийн гол нь бусдын эерэг хандлага маш чухал. Иймээс та өөрийнхөө сонголтыг ямар нэгэн байдлаар хамгийн сайн гэж үзсэнээ хийх нь ойлгомжтой.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх