fbpx

Ээж, аавуудад

image

Жирэмсний 1-р мөчлөгийн үе буюу 1–3 сарын хооронд шүд авах ажилбарыг аль болох гүйцэтгэхгүй байх нь чухал. Учир нь энэ үе шатанд ургийн эд эрхтнүүд эх сууриа тавьдаг. Хамгийн аюултай хугацаа нь жирэмсний 3–8 дахь долоо хоног бөгөөд энэ үед эрхтэн системийн ялгарах хөгжил явагдаж байдаг. Энэ үе шатанд шүд авахгүй байх нь эхийг амны хөндийн халдвараас сэргийлэх төдийгүй шүд авсны дараа хэрэглэх эмийн бодис урагт нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой.

Ихэнхдээ эмэгтэйчүүд жирэмслэлтийн эхний 1–2 сард өөрийн жирэмсэн эсэхээ анзаардаггүй тул ерөнхийдөө нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элдэв төрлийн эмийн бодис бичиж өгөхөөс болгоомжлох нь зүйтэй.

Жирэмсний хоёр ба гуравдугаар мөчлөгийн үед буюу эхийн хэвлийд ураг өсөж томрон бойжих бөгөөд 3-р мөчлөгийн үед (7–9 сар) шүд авах нь дутуу төрөлтөнд хүргэж болзошгүй эрсдэлтэй. Мөн жирэмсний хожуу үе шатанд жирэмсэн эх шүдний сандал дээр суух хөдлөхөд ч бэрхшээлтэй болдог нь шүд авахуулахаас татгалзах шалтгаан болно.

Шүдний эмч нар шүд авахуулахад хамгийн тохиромжтой хугацааг жирэмсний хоёрдугаар мөчлөгийн үе буюу 4–6 сар гэж үздэг. Хэрэв нэн яаралтай л биш бол шүд авахуулахыг аль болох яаралгүй төрсний дараа гүйцэтгэх нь хамгийн зөв хувилбар болохыг санах нь чухал.

X
Нэвтрэх