 
        
        		
		
		
		
                    
            Д аминдэмийг хүүхдийн рахит өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор тунг нь хэтрүүлэн өгөх, Д аминдэмийг хэт ягаан туяаны шарлагатай хамт хэрэглэх зэрэгт Д аминдэм илүүддэг.
Д илүүдэхэд хортой бөгөөд илүүдсэн үед хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, жин буурах, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх шинж тэмдгүүд гарна.
| Хэлбэр ба илрэл | Үе | Явц | 
| I хөнгөн: Хордлогогүй, хоолонд дургүй болох. Цочимтгой болж нойр алдагдана. Жин нэмэгдэхээ болино. Кальци шээсээр их гарна. | Эхэн | Хурц | 
| II дунд: Дунд зэрэг хордлого илэрнэ. Хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, жин буурах, цусанд кальци ихэсч, фосфор, магни багасах шинж гарна. | Идэвхжих | Архаг | 
| III хүнд: Хордлого ихтэй. Зогсолтгүй бөөлжинө. Жин ихээр алдана. Уушгины хатгалгаа, шээсний замын үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл хавсарна. Биохимийн шинжилгээнд ихээхэн өөрчлөлт гарна. | Үлдэц. Эд эрхтэн эрдэсжинэ, судас хатуурна. | - | 
Эх сурвалж: Н.А. Барлыбаев, В.И. Струков /1979/
Д аминдэмийн илүүдлийг эмчид үзүүлж оношлуулж эмчийн хяналтад хордлого тайлах эмчилгээ хийх ба Д-г өгөхийг болон Д аминдэмийн эмчилгээг зогсооно.
| 25(OH)D ≤ 10 ng/ml | Д витамины дутагдалтай | 
| 25(OH)D = 11 – 20 ng/ml | Д витамин хангалттай биш | 
| 25(OH)D ≥ 21 – 90 ng/ml | Д витамин хангалттай | 
| 25(OH)D ≥ 91- 199 ng/ml | Д витамин илүүдэлтэй | 
| 25(OH)D ≥ 200 ng/ml | Д витамины хордлоготой | 
Олон улсад энэ хэмжээг ng/ml (нанограмм/милилитр) нэгжээр хэмжинэ.
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он
                                                             
                                                    
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        