fbpx

Эрүүл мэнд

image

СҮҮН БАРИА

Сүүн бариа нь уламжлалт анагаах ухааны таван заслын нэг бөгөөд түрхэж илэх байдлаар хийгдэх эмчилгээний аргачлал юм.

Хамрагдах хүрээ: 

  • 2 ба түүнээс дээш насныхан

Тохиолдол: 

  • Хий өвчнөөр ядарч сульдсан
  • Нойргүйдсэн
  • Хүнд өвчлөлийн дараах тамир тэнхээ муудаж ядарсан
  • Дархлаа суарсан
  • Архаг ядаргаа
  • Хичээлийн ачаалал ихэссэн 6-17 насныхан
  • Хөдөлгөөний дутагдал илэрсэ
  • Эм тариа ихээр хэрэглэсний дараа
  • Кальцийн дутагдалтай үед
  • Хөл гар хөрөх, бадайрах үед
  • Хэт их хөлөрсөн үед

ШАР СҮҮН ИЛЛЭГ

Шар сүү гэдэг нь уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэн юм.

Шар сүүн иллэг хийлгэснээр: 

  • Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадварыг сэргээдэг
  • Бага насны хүүхдэд илүү тохиромжтой
  • Хоол боловсруулах үйл ажиллагааг тэтгэнэ
  • Биеийн дархлааг сайжруулна
  • Цус төлжүүлнэ
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж хоолны дуршил зохицуулна
  • Булчингийн алдагдалтай махан хоолонд дургүй тохиолдолд уураг нөхөх зорилгоор ШАР СҮҮН бариаг хийнэ.

Эдгээр иллэгийг заавал курсээр хийлгэх шаардлагагүй.

profile

Зөвлөх: "Оливка" /Хүүхдийн асаргаа сувилгааны төв/

Утас: 99027002; 99933565; Эрүүл мэндийн зөвлөхүүд: 1900-1908

X
Нэвтрэх