fbpx

Ээж, аавуудад

image

Бага насны хүүхдийн механик ой тогтоолт өндөр байдаг. Хүүхдийн механик ой тогтоолт нь аав ээжүүдээсээ ч илүү.

Өөрөөр хэлбэл хаана, юун дээр дарвал ямар зүйл гарч ирэх вэ гэдгийг бүгдийг автоматаар цээжилнэ. Тэр үйлдлийг аав ээжүүд манай хүүхэд ухаантай, надаас илүү мэддэг, том болоод дарга болох байх гэж баярлан ярьдаг. Тийм биш ээ.

Бага насны хүүхэд телевизор үзэж, гар утас, компьютер тоглох нь нүдний хараа муудаж, ядаргаанд орж, нойргүйдэлд орсоор байгааг эмч нар анхааруулсаар байна.

Мөн аав ээжүүд утсан дээрээ зориуд олон төрлийн тоглоом суулгадаг ба хүүхдээ уйлахаар шууд л тоглуулж, сатааруулдаг. Энэхүү аргацаасаар аав ээжүүд хүүхдэдээ цаг зав зарцуулдаггүй, хараа хяналт суларч амьд харилцаагүй болдог. Олон цагаар хөдөлгөөнгүй суух нь хүүхдийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг.

Хөдөлгөөн нь хүүхдийн тархи болон оюун ухааны хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Гар утаснаас биш орчноосоо танин мэдэж, хөдөлж, харайж, гүйдэг хүүхэд эрүүл саруул өсөж торнидог. Гар утсаар их тоглодог хүүхэд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохгүйгээс гадна өөрийгөө илэрхийлэх чадвар муу хөгждөг байна.

Гар утсаа хойш тавьж, гэр бүл хайртай хүмүүстэйгээ ярилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлээрэй.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх