Хүүхдийн хооллолт

image

Эцэг эхчүүд хэт их хөдөлгөөнтэй хүүхдүүдээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй байна. Үүнтэй холбоотойгоор доктор профессор Невзат Тархан хушга болон бүйлс самар хэрэглэхийг зөвлөж байна. Хүүхдүүдийн нас болон эцэг эхчүүдийн үзүүлж буй хүмүүжлээс үүсэлтэй зөрүүд дэггүй хүүхдүүдэд зориулж зөвлөгөөнүүд өгч байна.

Хэт их хөдөлгөөнтэй хүүхдүүдийн эмчилгээнд эмэн арга хэмжээ хангалтгүй байдаг бөгөөд хушга, бүйлс зэрэг урт наст моддын самар, жимснүүд болон тэдгээрийн өнгөнүүд маш их нөлөө үзүүлдгийг онцоллоо.

Хэт их хөдөлгөөн тархинд ялгардаг Допамин гэх бодисын дутагдлаас үүсэлтэй байж болох ба жирийн ундаа, газ хийжүүлсэн ундаа болон кофений хэт их хэрэглээ ч хэт их хөдөлгөөнийг өдөөж өгдөг байна.

Тиймээс антиоксидант үйлчилгээтэй ногоон, цэнхэр өнгөтэй жимс, ногоонуудыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг эмч зөвлөж байна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх болосролын сургуулийн багш

X
Нэвтрэх