Ээж, аавуудад

image

Хүүхэд стрессд орох эсэх нь гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, нөхцөл байдал, эцэг эхийн хандлага, тавих шаардлагаас голлон шалтгаалдаг. Тухайлбал:

  • Эцэг эхийн салалт,
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах,
  • Хүчирхийлэлд өртөх болон энэ төрлийн мэдээллийг үзэж, сонсоод өөрт, эсвэл өөрийн гэр бүлд тохиолдох вий гэж эмзэглэх,
  • Гэр бүлд нь өвчин, үхэл тохиолдох,
  • Ямар нэгэн амьтан, харанхуй зэргээс айх,
  • Байнга асран халамжилдаг хүнээсээ салж холдох, тухайлбал: ээжээсээ салж ясли, цэцэрлэгт явах,
  • Эцэг эх нь байнга хэрүүл маргаантай байх гэх мэт.

ХҮҮХДИЙГ СТРЕССД ОРСНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Хүүхэд орондоо шээх, тайван бус унтах, хар дарж зүүдлэх, тогтворгүй байх, хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ анивчих, энгэрээ идэх, толгой өвдөх, гэдэс эвгүйрхэж байна гэсэн зовиур илэрхийлэх, анхаарал төвлөрөхгүй байх, идэвх, сонирхолгүй болох, ганцаараа байхыг хүсэх зэрэг шинжүүд нь хүүхэд стрессд орсны илрэл юм.

СТРЕССД ОРСОН ХҮҮХДЭД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Эцэг эх хүүхдээ стрессд оруулахгүй байхад анхаарах шаардлагатай бөгөөд хүүхдэд тань дээрх шинжүүд ажиглагдвал юуны өмнө ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгааг асууж ярилцан, учир шалтгааныг нь олж мэдэхийг хичээх хэрэгтэй.

Гэхдээ хүүхэд заримдаа айх, уурлах зэрэг нь хэвийн үзэгдэл.  Харин дээр дурьдсан илрэлүүд удаан хугацаагаар ажиглагдвал эцэг эх, багш нар анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эх сурвалж: "Хүүхэд, эцэг эхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх" /Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/

X
Нэвтрэх