fbpx

Эрүүл мэнд

image

-Хүүхдийн тоглоомын аюул-

Америкийн судлаачдын явуулсан судалгаагаар бага насны хүүхдэд зориулсан тоглоомуудад фенол, формальдегид, мөнгөн ус, хар тугалга болон бусад химийн бодисуудын агууламж зөвшөөрөгдөх хязгаараас давсан тохиолдол их байдгийг тогтоожээ. Хүүхдийн тоглоомд агуулагдах аюултай химийн зарим бодис болон тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх хор чанарыг нэрлэвэл:

ПОЛИВИНИЛ ХЛОРИД
Хүүхдийн угж, тоглоомд байдаг нэг төрлийн хортой бодис бол поливинил хлорид буюу товчоор РVС гэсэн тэмдэглэгээтэй бодис юм. Тус бодис дотор нь хадгалж буй шингэн зүйлийг шүлтлэг болгодгийн дээр хүний биеийн дотоод шүүрлийн эрхтэн системд муугаар нөлөөлдөг нь батлагдсан аж. Тус бодис нь хүний биед өчүүхэн бага хэмжээгээр орсон бол цаашдаа задарч, биеэс гардаггүй улмаар хуримтлал үүсч, аажмаар хордуулдгаараа онцгой аюултай.

Иймээс Австри, Их Британи, Дани, Герман, Итали, Швед, Финлянд улсуудад ийм бодис бүхий хүүхдийн тоглоомд хориг тавьсан. Харин РVС агуулсан тоглоом Хятад, Зүүн Азид өдийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн манай улсад орж ирэхийг үгүйсгэхгүй.

Ийм тоглоом хуучрах тусам агуулагдсан химийн бодис ихээр ялгардаг учир эцэг эхчүүд нярай хүүхдэдээ хоёр жилээс дээш хугацаагаар хэрэглэсэн угж, хуванцар хүүхэлдэй, эвдэрч цуурсан тоглоом хэрэглүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй.

X
Нэвтрэх