fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхэд 6 сартайгаас эхлэн хөхөө хөхөхийн зэрэгцээ бусад хүнс хоол идэх шаардлагатай болдог. Гэхдээ эхийн сүү хүүхдийн хоолны хамгийн чухал хэсэг хэвээр байх болно. Хүүхдээ өдөр, шөнийн аль ч цагт хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ.

Хүүхдийг хооллохдоо дараах зүйлсийг анхаарах ёстой.

  • Хооллох давтамж
  • Нэг удаа өгөх хоолны хэмжээ
  • Өтгөн шингэн хоолны төрөл
  • Эрүүл ахуйн зохистой дадал

Өдөрт 1-2  удаа нэмэгдэл хоол өгнө. Нэмэгдэл хоолыг 2-3 хоолны халбагаар өгч эхлэх бөгөөд аажмаар хэмжээг нэмэгдүүлнэ.

Анхны нэмэгдэл хоол нь тараг, төрөл бүрийн зутан, бантан зэрэг байж болно.

Бантан, хүүхдийн будаа, цагаан будааны агшаамал, гурвалжин будааны зутан, жимс, төмс ногооны нухаш, сүүн зутан, ногооны зутан, жигнэсэн алим, нухсан гадил гэх мэт өтгөвтөр халбаганд тогтохуйц хоол өгч эхэлдэг.

Эхийн сүүнээс өөр хоол идэж сурахад нь хүүхдэд хугацаа хэрэгтэй.  Хүүхдийг эцэг эх, асрамжлагч нь өөрсдөө гардан хооллох хэрэгтэй.

Ингэхдээ:

  • Цаг хугацаа зарцуулна
  • Тэвчээртэй байна
  • Хүүхдийг хүчээр, албан шахалтаар хооллохгүй
  • Хүүхдийг хооллох тавтай орчин бүрдүүлэх 

Хооллолтын зөв дадал

  • Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно. Өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ
  • 6 сар хүрмэгц нэмэгдэл хоол өгч эхэлнэ.
  • Нэг удаа өгөх хоолны хэмжээг 2-3 халбагаас эхлэн аажмаар нэмнэ.

Хооллолтын нийтлэг алдаа

  • Нэмэгдэл хоолыг хожуу өгч эхлэх
  • Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, угааж цэвэрлээгүй хүнсний ногоо, хоносон хоол өгөх
  • Хүүхдийг хооллох үед цай шингэн зүйл уулгах

Анхаарах зүйл

  • Хүүхдийн хоолыг ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэнэ_
  • Нухсан эсвэл маш жижиг хэрчсэн, машиндсан илчлэг, тэжээллэг хоол бэлдэж өгнө.
  • Нэмэгдэл хоолыг тусгайлан бэлдэж өгнө.
  • Тараг, будааны зутан зэрэг хоолыг бэлдэхдээ давс, элсэн чихэр хэрэглэхгүй.
  • Нэг хоолонд дассаны дараа өөр нэр төрлийн шинэ хоол нэмж өгнө.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх