fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүйтний улирал хаяанд ирж буйтай холбогдуулан томуугийн вакциныг хаана, хэдэн төгрөгөөр хийж буй мэдээллийг хүргэж байна.

Томуугийн вакциныг зургаан сараас дээш бүх насныхан хийлгэх боломжтой бөгөөд хийлгэснээс хойш ойролцоогоор нэг сарын дараа дархлаа тогтоно. Вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.

Вакциныг хоёр хүртэлх насны хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тун, хоёроос дээш насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэнэ.

Өндөгний харшилтай, вакцинд орсон эм тарианаас харшилтай, архаг өвчин сэдэрсэн болон халуурч, ханиадтай байгаа тохиолдолд томуугийн вакциныг хийх боломжгүй.

Д/д Эмнэлгийн нэр Үйлдвэрлэсэн улс Үнэ Вакцин хийх цаг
1 ХӨСҮТ Вакцин хараахан ирээгүй. Энэ сарын сүүл ирэх сарын эхээр ирэх бөгөөд тухайн үед үнэ нь тодорхой болно.
2 УБ Сонгдо БНСУ 33 мянган төгрөг Ажлын өдрүүдэд 08.30-17.00
3 СОС Медика Монголиа АНУ Үнэ тодорхой болоогүй. 9 дүгээр сарын дундуур эхэлнэ.
4 Интермед БНСУ 45 мянган төгрөг /Одоогоор дууссан/ Ажлын өдрүүдэд 09.00-17.00
5 Баянгол БНСУ 25 мянга, эмчийн үзлэг 10 мянган төгрөг. Вакцин хийлгэхийн тулд заавал эмчийн үзлэгт хамрагдана.  Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Бямба гарагт 10.00-16.30
Ням гарагт 10.00-15.00

Сэтгүүлч Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх