fbpx

Ээж, аавуудад

image

Дүүтэй болно гэдэг нь учир мэдэхгүй хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд хүнд цохилт болдог.

Өөрөө гол дүр, ээж аавын анхаарлын төвд байсан бол нэг л өдөр хайрлаж байсан ээж аав нь өөр шинэ хүнийг өөрт нь ханддаг шиг хандаад анхаараад, эсвэл өөрөөс нь ч илүү хайрлаад байгаа юм шиг санагдвал харамлах, ялангуяа ээжийгээ харамлах нь бий. Иймээс дүүтэй болоход нь бэлтгэж, өөрийг нь том "агаа, аниа" болж байгааг нь ойлгуулаарай. Дүүтэй болсон ч гэсэн чамайг хайрлана, хайртай гэдгийг хэлж ойлгуулахаас гадна үүнийг үйлдлээрээ үзүүлээрэй.

Дүүг нь илүү анхаарах нь хүүхдийн хувьд хаягдсан мэт сэтгэгдлийг хүүхдэд төрүүлдэг тул "надад хайргүй болчихлоо" гэж боддог. Манай монголчуудын нийтлэг амьдралд дүү нь гарахад хүүхэд аавын өвөрт шилжих нь элбэг. Энэ ч бас өөрчлөлт. Үүнийг ч бас ойлгож ухаарах шаардлагатай.

Дүү нь төрсний дараа ах эгч нь "том мэт" санагддаг. Тэгсэн ч хүүхэд гэдгийг бүү мартаарай.

Заримдаа дүүгийн төлөө ах, эгчийг нь буруутгах нь бий. Дүүг нь унахад л харж байхгүй гэх, уйлахад нь дүүгээ яачхав гэх мэтээр ах, эгчид нь томдсон үүргийг хүлээлгэх нь байдаг.

Тиймээс энэ бүхнийг ойлгож дүүтэй болно гэдэг нь чамд хайргүй болно гэсэн үг биш гэдгийг тайлбарлан хэлж, амлалт өгөөрэй. Тэгээд хэлсэн үгэндээ эзэн болж, үлгэр жишээ үзүүлээрэй.

Эх сурвалж: "Аав ээжийн ном", 2017 он

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх