fbpx

Мэдээ, мэдээлэл

image

АШУҮИС-аас "аутизм" гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ.

Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байгаа юм.

Нийт 20 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй шинжлэх ба шинжилгээний хариуг эцэг эхэд нь өгнө. Шинжилгээнд хамрагдах эцэг эхчүүд дараах шаардлагыг хангасан байна. Тухайлбал,

  • Хүүхдийн нэг шүдтэй ирэх
  • Ээж нь огт тамхи татдаггүй байх
  • Судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авна.

Сэтгүүлч Б.Эрмүүн

X
Нэвтрэх