image

Бидний тухай

2017 он 03 сар 23
0

Монгол Контент ХХК нь Монголын анхны дижитал контентийн компани. Бид үүрэн холбоо болон интернэтийн контентийг үйлдвэрлэдэг бөгөөд Үндэсний портал www.gogo.mn веб сайтын үйлчилгээг 2007 оноос хэрэглэгчдэд хүргэсэн билээ.  Энэ хугацаанд www.gogo.mn нь Монголын хамгийн өргөн хэрэглэгдэж буй портал сайт болж чадсан амжилттай.

2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр өсвөр насныханд зориулагдсан  www.yolo.mn  сайтыг гаргалаа.  YOLO.MN нь өсвөр насныхны бие хүн болж төлөвших,  мэдлэг боловсрол олж, сурч боловсроход чиглэгдсэн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, ярилцлага зэрэг контенттойгоор уншигчдадаа хүрсээр байна.

Мөн үндэсний дүрийг бий болгох, хүүхдийн контентийн сул орон зайг нөхөх, хүүхдийн боловсрол, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой “Маамуу” төслийг эхлүүлээд  нэг жилийг ардаа үджээ. Энэхүү төслийнхөө хүрээнд  0-6 насны хүүхдүүд болон тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан  www.maamuu.mn сайтаа гаргаж байна.

Зорилго: Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл түгээх, эцэг эхэд зөвлөн туслахад оршино. Түүнчлэн энэхүү веб сайт нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон мэргэжилтэн судлаачдын харилцан мэдээлэл, солилцох боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Сайтын төрөл: Боловсрол, танин мэдэхүй ба мэдээ мэдээлэл

Зорилтот бүлэг: 0-6 насны хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчдад

АГУУЛГА
Хүүхдийн хөгжил: Энэ хэсэгт 6 хүртэлх насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан нийгэмшихүйн хөгжлийн ерөнхий үзүүлэлтүүд, хөгжлийн онцлог, эцэг эх хүүхдийнхээ хөгжилд хэрхэн дэмжих мэдээлэл, зөвлөмж судалгаанд үндэслэн баримт нотолгоо зэрэг байна.

 Хүүхдийн хөгжлийг насны ангиллаар тайлбарлахын зэрэгцээ зарим нэг онцлох зүйлийг тодруулан өгүүлнэ. Дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж, судалгааны баримтыг бэлтгэн байршуулна. Үүнд:

  • Гэр бүл
  • Танай гэр бүл шинэ хүнтэй болохоор төлөвлөж байна уу?
  • Жирэмслэлт
  • Та ухаантай хүүхэдтэй болмоор байнй үү?
  • Шинэ хүнтэй боллоо
  • Хүүхдийн хөгжлийн онцлог: 1 хүртэлх нас; 1-3 нас; 4-5 нас ;5-6 нас
  • Таны хүүхэд сургуульд бэлэн үү?
  • Зорилтат бүлгийн хүүхдүүдийн мэдээ мэдээлэл  /Даун, Аутизм, Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн хөгжил/

Зөвлөгөө: Мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн зөвлөгөө, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хөгжүүлэх, аль насанд ямар тоглоомоор тоглуулах, хэдэн насанд ямар ном уншиж өгөх зэргээр зөвлөн, мэдээлэл байна.

Хоол: Хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллохын ач тус, хэзээ хэрхэн “бор” хоолонд оруулах, 6 хүртэлх насны хүүхдийн хоололтын онцлог, жор, хэрхэн бэлтгэх зэргийг мэдээлэл, мэргэжилтний зөвөлгөө болон дүрсжүүлсэн хэлбэр (видео)-ээр бэлтгэн байршуулна.

Урлан: Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд нь тохирсон, гарын доорх материал ашиглан хамтдаа хийж болох зүйлсийг зааврын хамт зургаар болон дүрсжүүлсэн (видео) хэлбэрээр хийж байршуулна. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамтран хийх боломжтой, хялбар бөгөөд хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт нийцсэн загвар, жишээг сонгож байршуулна. Ингэснээр хүүхэд ээж аавтайгаа цагийг хамтдаа, хөгжөөнтэй, бүтээлч, үр дүнтэй өнгөрөөх боломжийг олгож байгаа юм.

Маамуугийн өрөө: Хүүхдийн сонсоод унтах боломжтой бүүвэйн ая, бага насандаа сурах дуу, шүлэг, үлгэр, домог, Маамуугийн цаг хүүхдийн нэвтрүүлэг зэрэг видеонууд үзэх боломжтой.

Мэдээ, мэдээлэл: Цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, хэлэлцүүлэг, уралдаан


ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1,
Марс төв

Сурталчилгаа байрлуулах
Маркетинг, сурталчилгааны алба: 75553131
sales@mongolcontent.mn

X
Нэвтрэх