fbpx

Хүүхдийн хооллолт

image

Илчлэг хоол хүнсэнд тос, цөцгийн тос, шар тос, наргилынчидуны тос, нүүрс ус буюу чихэр, амьтны гаралтай уураглаг хүнс орно.

  • Тос нь илчлэгийн нягтруулсан эх сурвалж юм.
  • Хүүхдийн аягатай хоолонд нэмсэн нэг эсвэл хагас цайны халбага хэмжээтэй бага зэргийн тос нь хоолны илчлэгийг нэмэгдүүлнэ. Тос нэмснээр өтгөн агшаамал болон бусад гол нэрийн хүнсээр хийсэн хоол зөөлөн идэхэд хялбар болдог.
  • Түүнчлэн тосыг хоолонд нэмэх, хуурах, талхан дээр түрхэх зэргээр хэрэглэнэ.
  • Тос нь хадгалалтын явцад муудаж болох тул шинэхэн байх шаардлагатай.
  • Хэрэв хоолонд их хэмжээний тос нэмбэл хүүхэд хоолоо бүгдийг идэж дуусахаас өмнө цадна. Энэ нь тэд илчлэгээ өөх тосноос авч чадах боловч, бага хоол идсэний улмаас бусад тэжээлийн бодисоо гүйцэд авч чадахгүй хүрнэ гэсэн үг юм.
  • Хүүхэд өсөлт бойжилт сайн байгаа бол ихэнх тохиолдолд нэмэлт тос шаардлагагүй. Хэт их тос, шарсан хуурсан хоол идсэн хүүхэд илүүдэл жинтэй болно.
  • Сахар, зөгийн бал нь илчлэг өндөртэй бөгөөд хоолонд илчлэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд бага хэмжээтэй нэмж болно. Гэвч эдгээр хүнс нь өөр ямар нэгэн тэжээлийн бодис агуулдаггүй.
  • Асрагч нь хүүхдийн хоолонд чихэрлэг хүнс бусад хүнсийг орлож чадахгүй болохыг сайтар анхаарах ёстой. Жишээ нь: хүүхдэд хоолны оронд амттан, чихэрлэг боов, чихэрлэг ундаа өгөхгүй.
  • Тосны ханаагүй хүчлүүд нь хүүхдийн өсөж хөгжиж байгаа тархи, нүд болон цусны судас эрүүл байхад хэрэгтэй.
  • Зургаан сараас дээш насны эхийн сүүгээрээ хооллодоггүй хүүхдэд амин хүчлийн хамгийн сайн эх үүсвэр нь мах, загас, авокадо жимс, самрын нухаш, ургамлын тос болдог. Мөн амьтны гаралтай хүнс нь амин хүчлийн эх үүсвэр болно.
  • Буурцаг, вандуй, зармаг зэрэг шошны төрлийн хүнсний ногоо болон самар, үр нь уургийн баялаг эх үүсвэр.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх