fbpx

6 нас

image

Хувь хүний төлөвшил 6-7 насанд эхэлж 11-12 насны хооронд эрчимтэй явагдана.

Оюун ухааны хөгжлийн хувьд ярвигтай эд зүйлсийг ихээр сонирхож оролдож эхэлнэ. Хэл ярианы өргөн хүрээний чадвартай болж юманд төвлөрөх хугацаа нь нэмэгдсэнээр ой тогтоох чадвар эрс дээшилнэ. Энэ үед хүүхэд аливаа зүйлийн гаднах харагдах байдлаас илүүтэйгээр түүний цаана орших үнэн бодит байдлыг олж харан ойлгохыг эрмэлзэнэ.

Энэ байдал нь бусад эд зүйлс, хүмүүс хоорондын харилцаа болон өөрийгөө ойлгох ухамсарт нь шууд нөлөөлдөг байна.

Сургуульд явж эхэлснээр хүүхдэд хувь хүний төлөвшил сууж эхэлдэг байна. Энэ үед хүүхэд гэр бүлийн нэг гишүүн байхаас гадна найз, ангийн онц сурлагатан, ангийн дарга гэх мэт шинэ үүрэг хүлээж эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор хүмүүстэй харьцах харилцаанд маш их ач холбогдол өгч эхэлдэг.  Бусад хувь хүмүүсийн өөр өөр үзэл бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээнд дасан зохицно. Тиймээс, хүүхэд өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үйлдэл ажиглагдвал тайвнаар хүлээж авах шаардлагатай. Энэхүү үйлдэл нь аливаа зүйлийн шалтгаан болон түүнээс гарах үр дүнгийн талаарх ойлголтын илрэл юм. Хүйсийн ялгаа ч энэ үед ажиглагдана. Өмнө нь хүйсийн ялгаагүйгээр хүүхдүүд хоорондоо тоглодог байсан бол энэ үед хүйсийн ялгаа тод ажиглагдаж охин хүүхдүүд ихэнхдээ охин хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөнө.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх