fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд магтуулах дуртай. Хүүхэд гэлтгүй ер нь хүн бүхэн дуртай байх. Магтаалд ташуураад эхлэхээр залхууралбардамналд автдаг талтай. Магтаалын үг нь хүний хийсэн юмыг нь үнэлж магтаж байгаа ч, бас хий дэмий онгироох хөөрөгдлийг төрүүлдэг ч тал бий.

Магтахад бас учир бий

  1. Урамшуулал нь материаллаг шагнал, бооцоо байж болохгүй. Хийсэн зүйлийнх нь сайн талыг магтаж, тааруу хийсэн байвал хамт засах хэрэгтэй. Хамгийн гол нь аав ээж байх нь хамт байж, бага багаар сургаж заагаад, хүүхэд өөрөө хангалттай сурч, би өөрөө хийе, би чадна, та туслах хэрэггүй гэдэг өгүүлбэрүүдийг таатайгаар хэлж байх үед дадал хэвшил болж чаддаг байна.
  2. Үзэл бодол, санаагаа бүү тулга. Болохгүй, хийх ёстой, үгэнд ор гэх мэтээр хүүхэдтэйгээ харилцсаны үр дүнд хүүхэд зөрүүдэлж танд өөрийнхөө санааг тулгаж байгаа хариу юм шүү. Тиймээс өөрийнх нь хийж бүтээх чадамж, сайн тал, сайн чадвар дадал зэргийг магтсаныхаа дараа "ийм мундаг хүү чинь энийг ч хялбархан хийдэг дээ", "миний охин яасан нямбай эвхэж хураагаа вэ?" гэж урамшуулаарай.
  3. Хүүхдээ бусадтай хэзээ ч бүү харьцуулж ярь. Элдвийн гонсгор, доромжилсон, дарсан үгнүүдээ үгсийн сангаасаа авч хая. Шүүмжлэх тусам доошилдог. Урамшуулал магтаал, бодит үнэлгээ нь оргил өөд гарах шат болдог.
  4. Хүүхэдтэйгээ эхлээд дотно бол. Дэмж, урамшуул, хийх дуртай зүйлийг нь бүү хорь. Харин юу хийх, юу үзэх, өдрийг хэрхэн өнгөрөөхийг зааж өгөөрэй.

Хичээснийхээ үр дүнг та тун удахгүй хараад таатай байх болно.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх