
Та хүүхдийнхээ хичээл зүтгэл, аливаа зүйлд хандаж буй хандлага, хөдөлмөрийн үр дүнгээр чадварын ямар түвшинд байгааг тодорхойлох боломжтой байна” хэмээн Хүүхдийн боловсрол хөгжлийн асуудлууд салбар хуралдаанаар тодотгожээ. Хүүхдийг чадвараар нь 5 ангилдаг бөгөөд “чадваргүй, чадмаг, чадамгай, чадварлаг, чадвартай” гэсэн утгаар тодорхойлдог.
- Чадваргүй: Хүүхдийн нөөц чадавх нь байвч ямар ч чадваргүй, чадалгүй байх. Чанаргүй боловсрол эзэмшвэл чадваргүй мэргэжилтэн болдог. Эрч хүч сул.
- Чадмаг хүн: Хэрэв хүүхэд нөөц чадавхаа хагас дутуу хөгжүүлж, ашигладаг хүний онцлог шинж илэрдэг. Эрч хүч нь муу.
- Чадамгай хүн: Энэ нь мэдлэг бүхий чадвар сайтай хүүхдийг хэлнэ. Эрч хүч нь дунд зэрэг.
- Чадварлаг хүн: Чадварлаг хүн нь бусдаас арай илүү байна гэсэн үг. Хүнд илүү үзэгдэж байна гэдэг сайн бөгөөд бүр илүү давуу байгаагийн шинж юм. Илүү эрч хүч сайтай хүүхэд.
- Чадвартай хүн: Чадварлаг, чадвартай хүн өөрийн нөөц чадавх, эрч хүч, чадалдаа найддаг, түүнийгээ бүрэн дүүрэн шавхан дайчилдаг, эрч хүчтэй хүн. Хүүхдийн хөгжил өндөр бол маш эрч хүчтэй байдаг.
Эх сурвалж: “Хүүхдийн цогц чадамжийн хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны арга зүйн үндэс” Ph.D Б.Даваажав
Г.Сэргэлэнбаатар