 
        
        		
		
		
		
                    
            Эцэг эх нь хүүхдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сайжруулахын тулд олон зүйлийг хийж болно. Үүнд:
- Хүүхдийнхээ оролдлого, чармайлтыг хэдийгээр төгс төгөлдөр биш болохыг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөх.
- Хүүхдийнхээ эцэг эхдээ туслах гэсэн хүсэл эрмэлзлийг дэмжих
- Алдаа гаргахад нь түүнийг тайвшруулж, уг зүйлийг хийж дуусгах, дахин дахин оролдож хичээхийг нь дэмжих
- Түүнийг онцгой чухал хүн гэдэг талаар хэлж болох бүгдийг хүүхдэд хэлж байх
Хүн бүр урамшуулалд дуртай байдаг. Шүүмжлэхийн оронд хүүхдээ урмаар тэтгэвэл түүнд гайхамшигтай сайхнаар нөлөөлөх болно.
                                                             
                                                    
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        