fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Хоёр ширхэг иштэй чихэр идсэн хүүхдийн дархлааг дэмжигч цагаан эсийн 40 хувь нь идэвхгүйжиж дарангуйлагддаг нь судалгаагаар тогтоогджээ.  Энэ нь чихэр идснээс 30 минутын дараагаас үйлчлээд таван цагийн турш үргэлжилдэг юм байна. Цэцэрлэгт чихэр идүүлээд оруулсан хүүхдийн тань дархлааны эс ямар байдалтай байхыг та төсөөлөөрэй. Тарахад нь мөн амттан барьж угтаад биеийн эсэргүүцлийг дахин 40 хувиар идэвхгүй болгож аваад олон нийтийн газраар дагуулаад явдаг үе цар тахлын өмнө байсан л биз.

Хүүхэд тань цэцэрлэгт явж байж л олон нийтийн дундах бактеруудтай танилцаж байж дархлаа нь улам сайжирна. Энэ үед нь өөрсдөө амттан өгч, гол дэмжигч цагаан эсийг нь дарангуйлчихаад "нус нь гоожлоо", "ханиад хүрчихлээ", "цэцэрлэг тохирохгүй нь" гээд гаргадаг. Утаа, агаарын бохирдлын энэ их дарангуйллын дээрээс нэмж амттан, чихрээр бүү дарангуйлаарай. Өвдөж уйлахыг та аргалж чадахгүй. Амттан, чихэр нэхэж уйлахыг анхнаас нь аргадаж болно оо доо.

👆 Чихэр, давс их, газтай, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд нь илчэг их тул түүнээс авсан илчлэгийг задлахын тулд хүүхэд сэтгэл санаа бие махбодийн хувьд маш тогтворгүй, АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТГҮЙ, НОЙРОНД МУУ болдог.

👆 Яваандаа энэхүү илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, түүгээр зогсохгүй хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

👆 Чихэр, шарсан төмс, газтай ундааны замбараагүй хэрэглээнээс хүүхдийн цусанд элсэн чихрийн хэмжээ ихсэж энэ нь аажмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу амархан хүрдэг болохоос гадна булчин шөрмөс чилж өвддөг амархан уйлж унжийдаг, тодорхой биш зовиур хэлж гоншигнодог болдог.

👆 Амттан хэмээх хүнсний хэрэглээ ихдэснээс шалтгаалж мах идэх дургүй болдог. Энэ нь нэг талаас цаанаасаа дуршилгүй нөгөө талаас шүдний өвчлөл их байна гэсэн үг. Шүд өвдсөн хүүхэд зажлах хүсэлгүй болдог тул мах идэхийг хүсдэггүй.

👆 Хүүхдийн шүд цоорхой байх тусам сэтгэн бодох үйл мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд ч нөлөөлдөг.

Бид хүүхдээ тэмдэглэлт өдрүүдээр түргэн хоолны газар орж "тансаглуулж", чихрээр шагнаж "хайрласны" үр дүнд хүүхдүүд хохирсоор байна!

Аав ээж, асран хамгаалагч та хүнсний хэрэглээндээ УХАМСАРТАЙ хандаж гарал үүсэл, орц найрлага, шошгожуулалтын мэдээлийг хянаж хэвших хэрэгтэй байна.

Амттанд дурлах анхны алхмыг аав ээж, эмээ өвөө та л хийдэг!

X
Нэвтрэх