Хүүхэд тань нэг байрлалаас нөгөө байрлал руу шилжихдээ, эсвэл түрхэн зуур "W" байрлалаар суух тохиолдолд танд айх шаардлага байхгүй. Харин хүүхэд тань байнга "W" байрлалаар суудаг бол анхаараарай!
Эмч нар зурагт үзүүлсэн байрлалаар суух нь хүүхдийн бие махбодын хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг байна. Ингэж сууснаар хүүхдийн биеийн дээд хэсэг хөдөлгөөнгүй "бэхлэгддэг". Улмаар биеэ хөдөлгөх боломжгүй болдог тул хүүхэд тань урт хугацаагаар ингэж суугаад байвал түүний биеийн жингээ хуваарилж, тэнцвэрээ олох чадвар хэвийн хөгжихгүй. Цаашлаад энэ нь ирээдүйд бичиж сурах, биеийн хөдөлгөөнт тоглоом тоглоход нь сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Үүнээс гадна үе мөчний тал дээр асуудалтай хүүхдүүдийн хувьд "W" байрлалаар суух нь байдлыг бүр ч дордуулна.
Тиймээс хүүхэд тань энэ байрлалаар суух дуртай бол өөр байрлалаар суулгаж хэвшүүлээрэй.
Эх сурвалж: www.brightside.me