fbpx

Хүмүүжил

image

"Та бүхэндээ ЭЭНЭЭГИЙН тэмдэглэлийг хүргэж байна"

ѲДӨР ИДЭВХТЭЙ БАЙХ НЬ ӨГЛӨӨ, ӨДӨР, ШӨНИЙГ ЗААГ ЯЛГААГ ТОГТООНО
Ѳдрийг хангалттай идэвхтэй ѳнгѳрүүлснээр ѳдѳр мѳнхүү шѳнѳ маш сайн унтаж амрах аж. Том хүү маань амралтын ѳдѳрт ч цэцэрлэгтэй ѳдѳрт ч ѳглѳѳ зургаан цагт сэрчихдэг. Ѳдѳржингѳѳ гүйж харайлгадаг учир ѳдѳр унтсан унтаагүй орой нь есѳн цаг гэхэд дуу нь ч гарахгүй ор луугаа мѳлхѳх шахан орно. Харин ѳдѳржин хѳдѳлгѳѳнгүй зурагт үзэж суухад уур уцаартай, ѳдѳр унтах их дургүй болдог юм билээ.

Нэг санууштай зүйлээс хуваалцахад, биеийн хѳдѳлгѳѳн хийсний дараах хүүхдийн тѳвлѳрѳх чадвар эрс нэмэгддэг тул алив шинэ зүйлийг сургах хүсэлтэй эцэг эх туршиж үзэхэд илүүдэхгүй болов уу. Би хүүгээ таван нас хүрэхэд нь Япон цагаан толгой заахаар шийдэж, ширээний ард суулгасан ч дургүйд хүчгүй гэгчээр огтхон ч миний зааж ѳгч байгааг анхаарахгүй байв. Тэгэхлээр нь хичээл хийхээс нь ѳмнѳ арав суниалгаад, ѳрѳѳний нэг захаас нѳгѳѳ зах хүртэл хэд хэд гүйлгэсний дараа ширээний ард суулгахад энгийн үеэ бодвол тѳвлѳрч байх шиг санагдсан. Идэвхтэй ѳдѳр бѳх нойрыг бэлэглэнэ. Ѳдѳр шѳнийн заагийг эцэг эх ялгаж ѳгѳхѳд хувь нэмрээ оруулаарай.

ТОГЛОХДОО ТҮҮНТЭЙ ЯРИХ
Та бүхэн ажиглаад үзээрэй. Гэртээ бид тэр бүр ярьдаггүй. Ээж гэрийн ажил, хоол, хувцас хунартай зууралдах зуураа “Энийг хий, тэрийг хий, энэ ч болохгүй, тэр ч болохгүй” гэхээс “Үүнийг тэр гэдэг юм хонгор минь, энэ бол тийм учиртай” гэх мэт чѳлѳѳт яриа ѳрнүүлэх цаг зав гэрийн нѳхцѳлд тун хомс ажиглагдсан. Аав ч гэсэн ажлаас тарж ирээд хүүхдүүдтэйгээ усанд орох хязгаартай цагт л таван үг сольдгоос бусад цагт тав тухтай ярьж суух үе ховордсон нийгэм хаяанд ирлээ.

Манай гэрийн хувьд аавын ажлын тарах цагаас шалтгаалж хооллох цаг нэгддэггүй тул бусад айл гэрийнхтэй адил ширээний ард амтат яриа ѳрнүүлэх боломжгүй байдаг. Харин хамгийн их яриа ѳрнѳдѳг газруудын нэг бол гадаа тоглох, аавын амралтаар гэрээс гарч гадуур зугаалах цагт ѳрнѳдѳг билээ. Хорхой шавж, газар шороо, мод үндэс, тэнгэр хангай, тагтаа болжмор гээд ярихгүй сэдэв цѳѳхѳн. Элдэв хэрэгт хэрэггүй яриа ярьсан ч болно.

Цэцэрлэг дээрээ найзтайгаа ямар тоглоом тоглосон, түүнтэй юуны тухай ярьдаг, цэцэрлэгээсээ сурсан зүйлээс нь асуу. Таны хувьд ойлгомжтой, энгийн, магадгүй утгагүй юм шиг ярианууд хүүхдийн хувьд юутай ч харьцууламгүй сонирхолтой, шинэ, дахин давтагдашгүй билээ.

БУСАДТАЙ ХАРИЛЦАХ
Томтойгоо бѳмбѳг ѳшиглѳн тоглож байтал бага хүү маань айлын хүүхдийн элсний сав, хүрз зэргийг асуулгүй авч тоглож байхыг тоглоомоо булаалгасан хүүхдийн уйлах дуунаар мэдэв. Том хүн хүүхдийнхээ дэргэд нь болох, болохгүйг зааж сургахгүй бол хүүхэд юу ч мэдэхгүй. “Хүний юмыг дураараа авч болдоггүй юм. Хэрэв тогломоор байгаа бол асууж байгаарай” гээд хэлээд ѳгѳх хэрэгтэй.

Найз нь тоглоомоо ѳгѳх дургүй үед “Хамтдаа тоглох санал тавиад үз дээ” гэх зэрэг асуудлыг ѳмнѳѳс нь шийдэж ѳгѳх бус, аль болох хүүхэд ѳѳрсдѳѳр нь шийдүүлэхийг эрмэлзэх. Гэхдээ баталъя. Ихэнх хүүхдүүд тоглоомоо хуваалцах дургүй байдаг. Олон тоглоом байсаар атал ганц л тоглоомоо булаацалддаг улс бол тэд. Томчууд тоглоомоо булаацалдах хүүхдүүдээ хараад хичээл заах алтан агшин ирлээ хэмээн хүлээн авч, тогтуун тайвнаар хэлж сургаарай. Үр дүн нь амжилттай болсон ч, амжилтгүй болсон ч таны хэлж сургаж буй чинь түүнд үлдэнэ. Хэрэв гэрээс гаргах боломж байвал тэднийг гаргаж нийгэмших боломжоор хангах чухал юм шүү.

СЭТГЭЛ САНАА СЭРГЭХ
Байгаль бол сэтгэл сэргээх сэргээш билээ. Би эх нутагтаа байхдаа найз нѳхѳд, хамаатан садантайгаа нийлэн голын эрэг дээр шорлог хийж иддэг байсан үеэ дурсан санах дуртай. Тэр голын урсгалын чимээ, шувууд жиргэх дуун, тэнгэрт хѳвѳх хѳвѳн цагаан үүлс гээд л байгаль дэлхийдээ аваачаад тавьчихад л сэтгэл санаа сэргээд ирдэг. Улмаар сэтгэл санаа тайвширч дахин цэнэглэгдэхийг мэдэрнэ. Гэтэл Японд ирснээс хойш байгаль дэлхийтэй болзох завшаан гарсангүй. Хаашаа ч харсан чигжүү намхан барилга байшингууд хоолой боох мэт тойрон хүрээлнэ.

Байгаль хэмээгддэг газар нь хүртэл хүн зон, үйлчилгээний цэгээр дүүрэн. Хараа хүрэхгүй тал нутгаа санахын дээдээр санах ѳдѳр хоногууд хичнээн олон гэж санана. Ийм орчимд хүүхдүүддээ яаж ѳѳрийн багад авдаг байсан шиг мэдрэмжийг ѳгѳх билээ гэсэн хариулт нь гэрийн гадаах цэцэрлэгт хүрээлэн байсан юм. Аз болж цэцэрлэгт хүрээлэнд мод, цэцэгс цэцэглэж шороо чулуугаар дүүрэн. Модны мѳчирс дээр бор шувууд чуулсаар. Тэнд л хүүхдүүд байгальтай арай ойртож очих юм.

ХАРАА МУУДАХААС СЭРГИЙЛНЭ
Энэ мэт гадаа тоглох давуу талуудыг дурдахдаа хараа муудахаас сэргийлэх тухай дурсахгүй ѳнгѳрч болохгүй нь. Ѳдгѳѳ хүртэл дэлхийн олон судалгааны хүрээнд тасалгаанаас гаднах үйл ажиллаа нь ойрын хараа муудахаас сэргийлдэг талаар мэддэг байсан. Монголчууд бид хэзээний хараа сайтай улс гэгддэг. Хѳдѳѳ малаа хаахна бэлчиж буйг гараа алдлаад л харчихдаг. Тэртээ холоос морь малаа зүсээр нь танидаг ард иргэд билээ. Хүний хараа холыг харахыг хичээх үед чангарч улмаар мууддаггүйг бид мэднэ. Гэвч түүнээс ангид хүчин зүйл буйг саяхан олж мэдлээ.

2017 оны нэгэн шинэ судалгаанд “Нарны хэт ягаан туяанд агуулагддаг Вайолет туяа (Violet light) нь ойрын харааг муудахаас сэргийлэхэд ѳндѳр үүрэг гүйцэтгэдэг” хэмээн зарлалаа.
2016 оны 12-р сард Японы Кэйогижүкү их сургуулийн судалгааны баг анх Вайолет туяа нь хүний ойрын харааг муудахаас хамгаалдаг болохыг олж тогтоосон байна. Үүнээс үзвэл, гадаа байх цаг хугацаа урт байх тусам хүний хараанд сайн болохыг мэдэж болно. Япончууд бүх зүйлд нарийн судалгаатай ханддагийн нэгэн жишээ бол тэд ѳдѳрт дунджаар хэдэн цаг байвал дээр тухайгаа тооцоолоод ѳдѳрт хоёр цаг хэмээн зурагтаар таниуллаа.

Би багадаа хоёр цаг байтугай л гадаа тоглож ѳнгѳрѳѳдѳг сѳн. Орчин үеийн хүүхдүүд яаж байгаа бол?
Эх газарт буух нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдан, чийгт ойн хугарч олон ѳнгѳ бүхний солонго болж үзэгддэгийг бид мэднэ дээ. Долоон ѳнгийн үзмэн ягаан ѳнгѳ бол дээрх Вайолет туяа юм. Вайолет туяа нь хүн тѳрѳлхтний зохион бүтээсэн LED гэрэлд агуулагддаггүйгээс гадна, дотогш нэвчих чадваргүй. Иймд ойрын ирээдүйд хүүхэд багачуудын ойрын хараа муудна хэмээх аюулт мэдээг сонортоо шингээн, хайртай бяцхан үрсээ аль болох гадаа тоглуулцгаая.

X
Нэвтрэх