fbpx

Хүмүүжил

image

Даунтай хүүхдийн хувьд түүний хэл яриа нь харьцангуй хожуу (4-5 насанд) хөгжиж эхэлдэг.

Даунтай цөөхөн хүүхэд 3 нас орчимтойдоо зарим нэг үгийг хэлж сурсан байдаг. Иймээс хүүхдийн харилцааны хэрэглээ бүрэн хэмжээнд хангалттай байж чаддаггүй.

Даунтай хүүхдийн харилцах чадварыг хөгжүүлэхийн тулд зөвхөн үг яриа ашиглах нь хангалттай бус бөгөөд үг хэлийг нүүрний хувирал, дохио зангаа, биеийн хөдөлгөөн, “дохионы хэл"- ний өөр бусад аргуудтай хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй. Хүүхдийн хувьд хэл яриаг ойлгох чадвар нь ярих, үгээр илэрхийлэх чадвараас илүү хөгжсөн байдаг.

Мэргэжилтнүүдийн ажиглалтаар эрт үедээ үйл хөдлөл, дохио зангаа ашиглаж сурсан хүүхдийн хувьд хойшдоо хэл яриа нь илүү хөгждөг болох нь батлагджээ. Үйл хөдлөл, дохио зангаагаар өдөр тутмын өргөн хэрэглээний түлхүүр үг болох (болно, тийм, сайн, үгүй, болохгүй, авъя, май) гэх мэт үйл хөдлөлөөр үзүүлж болох үгсийг ашиглах хэрэгтэй.

Үйл хөдлөл, дохио зангаа ашиглан ярих үед хүүхэд тань руу харж анхаарах нь чухал. Энэ үед та бүтэн үг, богино өгүүлбэрээр ярих ёстой. Үйл хөдлөл, дохио зангааг үг яриатай хослуулан хэрэглэнэ. Хүүхдийн харааны анхаарлыг татан хүүхдийг өөрийгөө дагуулан дуурайлгана.

Хүүхэд танд аливааг үйл хөдлөлөөр үзүүлэхийг оролдож байх үед түүнийг нь дэмжин авиа гаргах, хоолойн дуу гаргахад нь уриалан дуудаарай. Энэ үед гарч байгаа авиаг заавал зөв дуудахыг албадан шахах шаардлагагүй. Ер нь Даунтай хүүхэд үйл хөдлөл, дохио болон авиа, үг ашиглан харилцаанд ороход нь баяртайгаар хүлээн авч байнга дэмжин тусалж заавал тодорхой цаг гаргалгүй өдөр тутмын амьдралын явцад нь зааж сургаарай.

Ер нь ямар ч хүүхдийн хувьд амьд харилцаа маш чухал. Бага насны хүүхдийг аль болох гар утас, компьютер зэрэг эргэх холбоогүй \амьд харилцаагүй\ техник хэрэгслүүдтэй бага нөхөрлүүлээрэй.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх