fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эрүүл энх, урт наслах амьдралын хэв маягийг эхийн хэвлийд байхаас нь эхлүүлж, залуу насандаа ариглаж, өтөл насанд эдэлдэг.

Үнэхээр л өтөл насандаа өвчин зовлон хэлэхгүй байна гэдэг бага наснаас амьдралын хэвшил болгосон зөв зохистой амьдралын хэв маягтай салшгүй холбоотой.

Хүүхэд байхаасаа олж авсан буруу хооллох дадлыг насанд хүрсэн хойно нь өөрчлөхөд хэцүү бөгөөд үүнээс үүдэн өвчлөх магадлал өндөр байдаг аж.

БУРУУ ХООЛЛОСНООС БОЛЖ ХҮҮХЭД НАСАНД ҮҮСЭХ ҮР ДАГАВАР:

  • Цус багадалт
  • А, Д аминдэмийн дутагдал
  • Иодын дутагдал
  • Шүд цоорол
  • Чихрийн шижин
  • Таргалалт
  • Өсөлт муудах шинж тэмдэг илэрдэг байна.

ХАРИН ХОЖИМ БУЮУ АЛСЫН ҮР ДАГАВАР:

  • Таргалалт
  • Зүрх судасны өвчин
  • Даралт ихсэх
  • Хорт хавдар
  • Чихрийн шижин
  • Үе мөчний өвчин
  • Хоол боловсруулах замын өвчин болдог байна.

Хоолыг бага хэмжээгээр аягалж өгөх бөгөөд тухайн хоолыг идэх хугацаа нь 20-30 минут байдаг. Хоолыг сайн зажилж идүүлж сургах нь хоол боловсруулах хийгээд амны хөндийн эрүүл мэндэд тустай. Цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэрлэг дээрээ 3-аас дээш хооллох нь буруу. Учир нь хүүхдийн бие махбод идсэн хоолоо боловсруулах хугацаа нь хүрдэггүй аж.

Хүүхдийг хоол идэхэд нь хамгийн түрүүнд зөв суулгаж сургах, мөн хоол идэж байх хугацаанд нь хоолноос өөр зүйлд сатааруулахгүй байх хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ өглөөний хоолыг заавал идүүлдэг байх хэрэгтэй. Идээгүйгээс үүдэн өдөртөө их ядарч, тэжээлээр хангалтгүй байх эхлэл болдог, сурах чадвар мууддаг, орой хоол их идэх зэрэг сөрөг талтай байдаг аж.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх