fbpx

Эрүүл мэнд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх дараах зөвлөмжийг гаргажээ.

ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд,

  • Ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах,
  • Дотор муухайрах,
  • Бөөлжих,
  • Гэдэс базлах,
  • Халуурах толгой өвдөх,
  • Ядрах,
  • Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
  • Ам цангах,
  • Гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

ХЭРЭВ ТА ӨВЧИЛСӨН ШАЛТГААНАА ХҮНСНЭЭС БОЛСОН ГЭЖ ҮЗВЭЛ ДАРААХ АРГА  ХЭМЖЭЭГ АВААРАЙ

Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

Эрүүл мэндийн газарт хандах: Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

 

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх