Ээж, аавуудад

image

ХӨХҮҮЛ ЭХ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ САРЫН ТЭМДЭГГҮЙ АРГА

Энэ арга нь хөхүүл эхчүүдийн амьдралын туршлага дээр суурилсан арга юм. Шинжлэх ухааны судалгаа ч үүнийг нотолсон.

Жирэмслэлтээс сэргийлэх хөхүүл үеийн сарын тэмдэггүй арга (ХҮСТА)-ын талаар судалгаа хийсэн эрдэмтэд төрсний дараах эхний зургаан сард жирэмслэлтээс 98 хувийн баталгаатай хамгаалж байгааг тогтоосон.

Эрдэмтэд 1989 онд энэ аргыг “Хөхүүл үеийн сарын тэмдэггүй арга” гэж нэрлэхээр тогтсон байна. Энэ арга нь гурван нөхцөлийг шаарддаг бөгөөд энэ гурван нөхцөл бүрдээгүй үед жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг хамт хэрэглэх хэрэгтэй.

ЭНЭ ГУРВАН НӨХЦӨЛ НЬ ЮУ ВЭ?

  1. Төрсний дараа сарын тэмдэг ирэхгүй байх.
  2. Хүүхэд хөхүүлэхгүй удаан /6-аас дээш цагаар/ байлгаж болохгүй ба шөнө хөхүүлэх хэрэгтэй.
  3. Хүүхэд 6 сар хүрээгүй байх.

“Хөхүүл үеийн сарын тэмдэггүй арга”-ыг олон оронд туршиж байгаа бөгөөд зарим газарт хүүхдийг 1 нас хүртэл нь ч туршаад үр дүнд хүрчээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор жирэмслэлтээс сэргийлэх үйл ажиллагаа нь завсрын тархины харааны доод товгор хэсэг, өнчин тархи, өндгөвч гэсэн гурвалсан тогтолцоон дээр явагддаг.

Хүүхэд хөхөхөд эхийн хөхний толгойд үүссэн сэрэл нь завсрын тархины харааны доод товгорт пролактин дааврыг ялгаруулна. Энэ нь өнчин тархины өмнө хэсэг болон өндгөвчөөс ялгарах өндгөн эс боловсрох, гадагшлахад нөлөөлдөг даавруудыг дарангуйлснаас өндгөн эс гадагшлуулахгүйгээс үр тогтохгүй, жирэмслэхгүй.

Ээжээс эсвэл ээж өөрөө өөрөөсөө доорх 3 асуултыг асууж хариулах нь хөхүүлснээр жирэмслэлтээс сэргийлэх боломж байгаа эсэхийг мэдэж болно.

Зураг: Хүүхдээ хөхүүлснээр эхэд жирэмслэлтэс хамгаалах боломж хэр байгаа эсэх

Гэхдээ гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг эх хэзээ ч сонгож авч болно.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх