fbpx

Харшил

image

Сүүлийн жилүүдэд бүх насныханд уушгины өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд үүнд агаарын бохирдол болон бусад зүйлсээс нөлөөлж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна.

УБ Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа танд зөвлөж байна.

Манайхан хүүхдийг агаарт гаргаж байна гээд аль болох ус, ургамалтай газар байлгах гэдэг. Гэтэл ургамал, устай газар байх тусмаа харшлын нөлөөлөл их байдаг

Цэвэрлэгээний бодисын талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Айлуудын угаалгын өрөө бүхэл бүтэн "мини дэлгүүр" болтлоо цэвэрлэгээний бодисоор дүүрсэн байдаг. Гэтэл өдөрт хүүхдүүд гэлтгүй томчууд ариун цэврийн өрөөнд хэдэн удаа ордог билээ. Тэр бүртээ л элдэв харшил үүсгэгчид өртөж байна гэсэн үг.

Угаалгын нунтгийг битүүмжилж, аль болох тусад нь байлгах хэрэгтэй. Хүн ордоггүй өрөө эсвэл тагтан дээрээ тусад нь хадгалж байх нь илүү зохимжтой. Болж өгвөл хүн их ордог угаалгын өрөөнд аль болох цэвэрлэгээний бодис хадгалахгүй байх хэрэгтэй.

Нэг болон түүнээс дээш сар ханиалгаж байгаа бол сүрьеэгийн шинжилгээ заавал хийлгэ гэсэн уриа байдаг. Тэгэхээр та сараас дээш хугацаанд ханиалгасан бол заавал эмчид очих ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Уушгины архаг өвчин эхлэх суурь тавигдаж байна уу, эсвэл сүрьеэгийн халдварын үе эхэлж байна уу гээд зөв оношлох нь чухал.

Гадны оронд хүйтэн эхлэнгүүт амны хаалт зүүдэг. Манайхан ч сүүлийн үед шүүлтүүртэй маск зүүдэг болчихсон. Энэ бол нэг төрлийн хамгаалалт. Гадаад орчинд нөлөө үзүүлж чадахгүй бол бид дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тал дээр анхаарах нь чухал.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх