Хүүхдийн хооллолт
Хүүхдээ хоол тэжээлийн дутагдалд оруулахгүйн тул анхаарах зүйлс
2023 он 05 сар 23
Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах цаг хугацаа буюу хугацаа алдаж болохгүй боломжит цонх үе бол маш богино. Энэ нь жирэмслэлтийн өмнөх үеэс хүүхэд хоёр нас хүртэлх /1000 хоног/ үе юм. Энэ хугацаанд тохиолдсон аливаа эмгэг өөрчлөлт, тухайлбал өсөлт хоцролт, тархины хөгжлийн саатал нь залруулах боломжгүй, эдгэршгүй өөрчлөлтөд хүргэдэг байна. Эхийн сүүгээр хооллосон хүүхэд цаашид бор хоолондоо […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Хүүхдийн өглөөний хоолонд тавигдах шаардлага
2022 он 11 сар 28
Хүүхдээ өглөө босонгуут нь нэг аяга бүлээн цэвэр ус уулгаж бай. Энэ нь гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тус болно. Өглөөний хоолонд нүүрс ус, уураг, тос, эрдэс, аминдэм, түүний дотор С, В аминдэм, кальци элбэг байх хэрэгтэй. Ингэвэл дараагийн хоол хүртэл цатгалан байх болно. Өдрийн турш идэх хоолонд өглөөний хоол дэмжлэг үзүүлэхээр хэмжээний олон төрөл […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Олон найрлагат бичил тэжээлийн холимогийг хэрхэн хэрэглэх вэ?
2022 он 02 сар 2
Аминдэм, эрдсийн дутагдал нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Бага насны хүүхдийн хоол хүнсэнд дутмаг байдаг бичил тэжээл (аминдэм, эрдэс)-ийг хоолонд нэмэх нь түүний тэжээллэг чанарыг нэмэгдүүлнэ. Бичил тэжээл нь төмөр, цайр, иод, а аминдэмийн дутагдлаас урьдчилан сэргийлдэг. Мөн цус багадалтыг бууруулж, хүүхдийн сурах чадвар, хөгжлийг сайжруулна. Олон найрлагат бичил тэжээлийн […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Хүүхдийг хэт эрт, эсвэл хэт орой нэмэлт хоолонд оруулах нь сөрөг нөлөөтэй
2021 он 09 сар 22
Хүүхдийн ба өөрийнхөө гарыг савандаж угаагаарай. Насанд нь тохирсон аяга, халбагаар хооллоно. Хүүхдээ урамшуулан дэмжиж, тэвчээртэйгээр хамт хооллоорой. Хооллох оролдлогыг дахин дахин хийгээрэй. Өвөр дээрээ эсвэл хажуудаа суулгаж, нүүр лүү нь харж, хооллоорой. Хүүхдийн анхаарлыг өөр зүйлд бүү сарниулаарай. Хүүхдийг хүчээр хооллож болохгүй гэдгийг анхаараарай. Нэмэгдэл хоолонд хэт эрт оруулахын эрсдэл Нэмэгдэл хоол нь: Хүүхдийн […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Хүүхдийг идэвхтэй хооллох
2021 он 09 сар 10
Та хүүхдээ хооллохдоо тав тухтай орчин бүрдүүлж, цаг гаргаж, хөгжилтэй байдлаар хооллоорой. Хүүхдэд тохирсон аяга таваг, халбага хэрэглэснээр хүүхдийнхээ хоол хэр зэрэг идэж байгаад хянахад хялбар байдаг. Хүүхэд 8 сартайгаасаа эхлэн өөрөө хоолоо барьж идэх чадвартай болдог. Эцэг эхчүүд хүүхдээ хооллоход цаг гаргаж, эелдгээр инээмсэглэн магтан урамшуулсан үг хэрэглэж байгаарай. Мөн хүүхэд хооллох сонирхлоо амархан […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Бага ангийн сурагчдад түгээмэл тохиолддог хооллолтын буруу зуршлууд
2021 он 09 сар 3
Бага ангийн сурагчид мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа, ялангуяа хонжвор амласан хүнс, хоолыг их сонирхож эцэг эхээсээ мөнгө авах нь их. Өөрөөр хэлбэл өсөх насны хүүхдийн хооллолтод зар сурталчилгаа их нөлөөтэй. Бага ангийнхан өөрийн дуртай, таалагдсан хүүхэлдэйн болон бусад киноны дүрүүдэд их хайртай байдаг тул тэдний эдэлж хэрэглэдэг юмс болон иддэг хоолонд нь дуртай байдаг. Тэд […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Хүүхдийн хооллох дуршлыг сайжруулах арга
2021 он 07 сар 11
Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход хоолны дуршил сэргэж дэргэдэх хүнээ хоол идэхэд нь горьдож харах, түүн рүү тэмүүлэх болно. Энэ үеэс эхлэн хооллох дуршлыг хэрхэн зөв хөгжүүлэх талаар эн тэргүүний мэдэгдэхүүнийг хуваалцъя. Хоолны зөв дуршлыг бүрдүүлж сайн байлгахын тулд юуны түрүүнд чихрийн амтыг мэдрүүлэхгүй байсаар хүүхдийг 6 сартай болонгуут зохих нэмэгдэл хоолонд дасган оруулж, […]
Дэлгэрэнгүй
1-3 нас хүртэл
Чухал дадлуудыг энэ насанд нь хэвшүүлээрэй
2021 он 03 сар 14
Энэ удаа 2-3 настай хүүхдийн хооллолт, асаргааны талаар бяцхан зөвлөмж хүргэж байна. Зарим хүүхэд энэ насандаа хоол идэх дуршил муутай байх нь элбэг. Энэ нь олон шалтгаантай боловч ноцтой шалтгаангүй үед та дараах аргыг хэрэглэн хэвийн хооллодог зуршил суулгаарай. Тухайлбал түүнийг хооллох үедээ нэг ширээнд гэр бүлээрээ зэрэгцэн суугаад ах эгч нь болон та өөрөө […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
6-8 сартай хүүхдийн хооллолт
2020 он 12 сар 18
-Хооллолтын зөв дадал- Таны хүүхэд 8 сар хүрсэн ч та хүүхдээ хүссэн үед нь хөхөөр үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Эхийн сүү 6-24 сартай хүүхдийн хоногийн хэрэгцээт илчлэгийн 50 хувийг хангаж чаддаг. Нэмэгдэл хоолыг өдөрт 2-3 удаа өгнө. Хүүхдэд нэг удаад өгөх хоолны хэмжээг аажим нэмэгдүүлж, тал аягатай (250 мл багтаамжтай аяганы дундуур) тэнцэх хэмжээтэй хоол өгнө. […]
Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүн
Аюулгүй хоол хүнс гэж юуг хэлэх вэ?
2020 он 12 сар 11
Хүүхдийн хоол дараах шаардлагыг хангасан байх ёстой. Аюулгүй хоол гэдэг нь биологийн бохирдолгүй буюу өвчин үүсгэгч нян агуулаагүй, химийн бохирдол /хортой хүнд металууд, цацраг идэвхт бодис, хортон шавж устгах хор, азот агуулсан нэгдлүүд-нитрит, нитрат, эмийн бодисын үлдэгдэл, хүнсний нэмэлтүүд/-гүй, физикийн бохирдол /шил, чулуу, мод бусад/-гүй хоол хүнсийг хэлнэ. Хүүхдийн хоол аюулгүй байснаар өсөлт хөгжил хэвийн […]
Дэлгэрэнгүй