Мэдээ, мэдээлэл

Яг одоо, яг энэ цаг мөчид хэн нэгний хүүхэд, хэн нэгний ээж, хэн нэгний аав үхэл, амьдралын зааг дээр тэмцэж байж магадгүй. Гэтэл тэд ердөө л өөрт тохирох бүлгийн цус байхад гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзахаар хүлээж байвал яах вэ?

Харин тэр хүмүүсийн хүлээлтийг дуусгаж, тэмцлийг нь ялалтаар сольж өгдөг хүмүүс бол донорууд юм. 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэгэн өвчин эмгэггүй л бол та ч гэсэн тэдний нэг болж, бусдад амьдрал бэлэглэх бүрэн боломжтой.

Яг одоо холбогдож, лавлаарай: 11-326504
Цахим шуудан: nctm.nctm@yahoo.com
Facebook хаяг: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

X
Нэвтрэх