Ээж, аавуудад

image

Өнөөгийн соёл иргэншлээс хүүхэд, өсвөр үеийнхэнд өгч чадахгүй байгаа сэдэл санаа, бие даасан бүтээлч сэтгэлгээг бага наснаас төлөвшүүлэх оновчтой аргын нэг нь хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх явдал юм.

Тэгвэл авьяасыг нээж, хөгжүүлэх энэ чухал ажлыг хүүхдийг 3-4 настай байхад нь сайтар ажиглахаас эхлэх хэрэгтэй юм. Та сайн ажиглан бусадтай зөвлөх хэрэгтэй. Гэхдээ дуулсан хүүхэд бүхэн дуучин, зурсан бүхэн зураач болохгүй. Ямар нэг байдлаар бодит байдлаас хийсвэрлэн салж, хий горьдлого тээж, гэр бүл хийгээд хүүхдийнхээ өмнө том зорилго тавьж огт болохгүй.

Энэ нь хүүхдийг ядрааж мохоох, дуртай зүйлд нь дургүй, чадах зүйлийг нь чадахгүй болгох учраас маш аюултай. Одоо олон гэр бүл хүүхдийн авьяас, оюун ухааныг хөгжүүлэх гэсэндээ тэдний хөгжлийг хиймлээр залж жолоодон, бие бялдар, оюун сэтгэхүйг нь туйлдуулан ядраах болжээ.

Гурван настай охиноо хөгжимчин болгох гэж багш хөлслөн цагаар хичээл заалгах, дөрвөн настай хүүгээ балетчин болгохоор сунгалтын дасгал хийлгэж байгаа ээж аав болон хаана ямар л сургалт байна түүн рүү хүүхдээ хөтлөн зүтгэдэг бүх хүн үүнийг анхаарах ёстой.

Хүүхдийн авьяасыг таньж мэдэх, нээх, хөгжүүлэх үйл явц нь туйлын нарийн  нийлмэл бөгөөд зөвхөн мэргэжлийн хүний судалгаа, оношилгоо, зөвлөгөө, сургалтын хүрээнд хийгддэг үйл юм.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх