fbpx

Боловсрол

image

Сингапур улсын эрх баригчид 2019 оноос боловсролын салбарт шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Тус улсын Боловсролын яам сурагчдын дүнг харьцуульж, шалгалтын дүнгээр жагсаахын оронд тэднийг өөрсдийн хөгжил дэвшилд анхаарах боломжоор ханган ажиллана гэлээ.

2019 оноос эхлэн 1,2-дугаар анги буюу 6-8 настай сурагчдаас шалгалт авахыг зогсооно. Бага сургуульд сурагчдын дүнг хэлэлцүүлэг, даалгавар, асуулт хариултын тэмцээний үр дүнд гаргах юм. Гэхдээ багш нар хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын талаар мэдээлэл цуглуулж эцэг эхийн хурал дээр танилцуулна.

Түүнчлэн бага дунд сургуулийн тайланд сурагчид ангидаа хэддүгээр байр эзэлдгийг дахин харуулахгүй. Тухайлбал хэн хамгийн өндөр болон бага дүн авсан, ангийн дундаж оноо, жилийн эцэст хичээлдээ унасан эсэх, нийт 5 голлох хичээлийн нийлбэр дүнг дахин тайланд оруулахгүй юм.

Боловсролын яамны сайд Онг Еэ Кунг “Суралцах нь өрсөлдөөн биш юм. Бие даасан байдал амьдралыг гол хүчин зүйл гэдгийг сурагчид багаасаа ойлгоно” гэжээ.

Дунд сургуулийн сурагчид ч мөн адил өрсөлдөөн багатай орчинд суралцана. Тухайлбал тэднээс хагас жилийн шалгалт авахыг зогсоох юм.

Энэхүү боловсролын яамны шинэ бодлого нь сурагчдын шийдвэр гаргах чадвар, бие даасан байдал зэрэг нийгмийн хөгжлийг дэмжихийг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Weforum

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх