fbpx

0-1 нас хүртэл

image

-Оюуны хөгжил-

АНУ-ын Рөүд Айлэнд эмнэлгийн хүүхдийн эмч нарын баг таваас 11 сартай хүүхэдтэй орлого багатай 205 өрхөд нэгэн судалгаа явуулжээ.

Тэдгээр гэр бүлийн тал хувь буюу 106-д нь хүүхдийн ном болон хүүхдэдээ хэрхэн ном уншиж өгөх тухай тайлбар зөвлөгөө бүхий материалууд тарааж өгсөн ба судалгаанд оролцогч эцэг эхчүүд бяцхан үрсдээ орой бүр ном уншиж өгөх болсон байна.

Харин үлдсэн 99 гэр бүлд ямар ч ном болон зааварчилга тарааж өгөөгүй ажээ. Энэ хугацаанд 205 гэр бүл гурваас дөрвөн удаа судлаачидтай уулзаж байв. Судалгааны үр дүнд орой бүр хүүхдэд ном уншиж өгдөг гэр бүлийн хүүхдийн хэл яриа ойлгох чадвар 40 хувиар нэмэгдсэн байсан бол ном уншиж өгдөггүй гэр бүлийн хүүхдийн энэ чадвар 24 хувиар бага байжээ.

Үүнээс харахад хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний үгийн баялгийг нэмэгдүүлж, хэл яриа ойлгох, ярих чадварыг сайжруулж байдаг аж. Үгийн баялаг нэмэгдэж, хэл ярианы чадвар сайжрах нь хүүхдийн тархины эсүүдийн холбоос нэмэгдэж, хүүхдийн тархи идэвхтэй хөгжиж буйн илрэл ажээ.

Тиймээс хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлдөг хүүхдийн номыг өдөр бүр уншиж өгөх нь эцэг эх, асран хамгаалагч бүрийн үүрэг юм. Харин эцэг эхчүүд хамгийн чухал нь хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном сонгож өгөх хэрэгтэй юм.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх