Боловсрол

image

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх. Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг.

Тэгвэл:

  1. Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл.
  2. Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг дууныхаа өнгийг өөрчлөн, уран уншлагын чадвар эзэмших хэрэгтэй.
  3. Ном уншихдаа зөөлөн тоглоом ашиглан үлгэрийн баатруудын дүрд "тоглуулах", зурах, өөрөө уйлж, инээж жүжиглэх мэтээр жүжигчин, найруулагчийн ур чадварыг эзэмшвэл сайн.
  4. Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.
  5. Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.
  6. Номын дэлгүүрээр дагуулж явах.
  7. Хүнд ном бэлэглэж сургах. Уншиж сурахаар нь анхны номыг нь зөв сонгож өгөх.
  8. Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах
  9. Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх. /Та өөрөө ном унших дургүй, ном их уншвал "номын цагаан солио" өвчин тусна гэдэг домогт итгэдэг бол энэ генээ үрдээ "өвлүүлсэн" л байж таараа./ Тэгээд ч гэрт том жижиггүй ном уншдаг орчин хэрэгтэй!
  10. Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх хэрэггүй. Хэлд орохоосоо үлгэр уншуулж, 6 наснаасаа уншиж сурсан хүүхэд 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.
  11. "Ном унш, ном унш" гэсэн яншаан хүүхдийг номд дуртай болгохгүй. Уншсан номынх нь зохиолчийн тухай, тэр цаг үе, үйл явдал, баатруудынх нь тухай байнга ярьж өгч, өөрөө номын тухай мэдлэгтэй байж, тэр номоор бүтээсэн киног хамт үзэх гэх мэтээр уран зохиол, номд дурлах орчинг гэртээ заавал бүрдүүлээрэй!

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх болосролын сургуулийн багш

X
Нэвтрэх