fbpx

Боловсрол

image

Хүүхэд тань хөгжлийнхөө ямар үе шатанд явж байгаагаас шалтгаална. Хүрээлэн буй орчноо танин мэдэхийн тулд хүүхэд тоглодог учраас хүүхэд тань яг юу сурч байгаагаас шалтгаалж яаж, юугаар тоглохоо шийдэх нь зөв юм.

Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, мөн бусад хүүхдүүдтэй тоглуулах нь маш чухал, ой хүрээгүй хүүхдүүд бие биенийгээ харж, инээж тоглодог бол ой өнгөрсөн хүүхдүүд нуугдаж тоглох, үйл хөдлөлийг даган дурайж тоглох дуртай байдаг.

Гараараа хүрч, цохиж, амандаа хийж үзэх, шидэх, түлхэх зэрэг үйл хөдлөлүүд орсон тоглоомууд 4-10 сартай хүүхдүүдийн сонирхлыг маш ихээр татдаг.

Төсөөлөн бодох чадвар нь хөгжихийн хэрээр хүүхэд тань нэг зүйлийг нөгөөхөөр орлуулж тоглох нь нэмэгдэнэ. Жишээ нь цаасан хайрцгийг автобус хэмээн дотор нь орж суун, автобуснаас гардаг дуу чимээг дуурайн дуугарах гэх мэтээр.

3 ой хүрэхийн алдад хүүхэд янз бүрийн хүний дүрд орж тоглох нь элбэг болно. Эмч болж бусдыг эмчилж, багш болж бусдад зааж эсвэл тэдний хамгийн дуртай дүр болох ээжийн дүрд тоглох болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх