fbpx

Аминдэм ба эм

image

Бүх төрлийн эм, химийн бодисыг (шахмал, шингэн) өөрийнх нь саванд байлгаж, сайтар таглаж, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалаарай. Хэрэв боломжтой бол хортой бодис агуулж буй савнуудыг хүүхэд онгойлгож чадахааргүй тагаар таглах хэрэгтэй.

Хүүхэд андуурч ууж болзошгүй ахуйн хэрэглээний бодисууд, бензин, шавжны хор, угаалгын бодис зэргийг хэзээ ч ундааны сав, лааз, жимсний чанамлын шил, аяганд хийж хадгалж болохгүй.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Хордож болох бодис Авах арга хэмжээ
Тамхи Залгисан эсвэл утаанд хордсон тохиолдолд хоолойны
угт нь цочрол өгөх замаар бөөлжүүл. Эмнэлэгт яаралтай ханд.
Эм Их хэмжээгээр ус эсвэл сүү уулгаж, бөөлжүүл. Эмнэлэгт
яаралтай ханд.
Ялаа, шавжны хор Их хэмжээгээр ус уулгаж, бөөлжүүл. Эмнэлэгт яаралтай
ханд. Сүү өгч болохгүй.
Хүчил, угаалгын бодис
Төрөл бүрийн тос, масло
Бөөлжүүлж болохгүй. НЭН ДАРУЙ эмнэлэгт ханд.

Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын Хүүхдийн сан/

X
Нэвтрэх