0-1 нас хүртэл

image

Эхээс мэндэлснээс хойшхи амьдралын эхний 28 хоногийг нярай үе гэнэ.

Нярайн эрт үе гэдэг нь төрсний дараах эхний 7 хоног, нярайн хожуу үе нь 8 дахь хоногоос 28 хоног дуусах хүртэлх хугацааг хэлдэг. Хүүхдийн нярай үе нь их онцлогтой, асаргаа сувилгаа их ач холбогдолтой байдаг. Мөн тээлтийн наснаас хамаарч хэд хэдэн өөр ойлголт байна.

Гүйцэт нярай гэдэг нь тээлтийн 37 долоо хоногоос 42 долоо хоногтой төрсөн нярайг, дутуу нярай гэж 37 долоо хоногоос дотогш буюу өмнө төрсөн нярайг хэлдэг байхад илүү тээлттэй нярай нь 42 долоо хоног ба түүнээс дээшхи хугацаанд төрсөн нярайг хэлдэг байх нь.

НЯРАЙН ЖИН
Дөнгөж төрсөн нярай нь жин:

  • 1000 граммаас бага бол туйлын бага жинтэй нярай
  • 1500 граммаас бага бол хэт бага жинтэй нярай
  • 2500 граммаас бага бол бага жинтэй нярай
  • 3000-3500 грамм жинтэй бол дундаж жин
  • 4000 граммаас дээш жинтэй төрвөл том нярай,
  • 4500 граммаас дээш жинтэй төрвөл "аварга" хүүхэд гэдэг байна.

Монгол хүүхдийн дундаж үзүүлэлт нь хөвгүүд дунджаар 3,400 грамм, охид 3,266 грамм жинтэй, хөвгүүд дунджаар 52 см, охид 50 см урттай төрдөг.

profile

Зөвлөх: О.Солонго

Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч

X
Нэвтрэх