fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол Улсын Сангийн Яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг Дэмжих Төсөл”-өөс “Маамуу”-гийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Үйл ажиллагааны эхлэл болгон тус төсөл нь “Монгол Контент” ХХК-тай “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ” байгуулав. Ингэснээр “Маамуу” төслийн бүтээгдэхүүнээр дамжуулан Монголын үндэсний агуулгыг Ази, Европын зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих юм.


“Маамуу” төсөл нь бага насны хүүхдүүдэд зориулсан цуврал хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэг, төрөл бүрийн бүтээлч, хөгжүүлэх, буддаг номууд, үндэсний үйлдвэрлэгч нартай хамтарсан олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж буй бөгөөд “Маамуу” хүүхэлдэйн кино нь Герман, Канадын олон улсын хүүхдийн кино фестивалиудад амжилттай оролцож байна.

Сонирхуулахад, “Экспортыг Дэмжих Төсөл” нь Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-ын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой хэрэгжиж байна.

Энэхүү төсөлд ямар ч аж ахуй нэгж дэмжлэг авах боломжтой бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Тухайлбал,

  • Борлуулалтын жилийн орлого 10,0 мянган ам.доллараас 3,0 сая ам.долларын хооронд байх,
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жил нь ашигтай ажилласан,
  • Байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй,
  • Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх гэх мэт шаардлагыг хангасан бүх ААН хамрагдаж болно. Дээрх шалгуурыг хангасан ААН нь Экспортын хөгжлийн төлөвлөгөөг төсөлд ирүүлэх юм.

Өөрөөр хэлбэл дээрх шаардлагыг хангасан аж ахуй нэгжид 100 мянган ам.доллар хүртэлх дэмжлэгийг олгох буюу зөвшөөрөгдсөн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх аж.

Хэрэв танай байгууллага бүтээгдэхүүнээ гадаадад сурталчилж, дэлхийтэй хөл нийлүүлэх хүсэлтэй бол “Экспортыг Дэмжих Төсөл”-тэй хамтран ажиллаарай.   

“Экспортыг Дэмжих Төсөл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.edp.mn болон ЭНДЭЭС аваарай.

X
Нэвтрэх