Мэдээ, мэдээлэл

image

НӨАТ-ын сугалааны урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, гурван орон таарвал 20 мянга биш 50 мянган төгрөг хождог боллоо.

Тодруулбал, тохирлын үед таны худалдан авалтын үр дүнд авсан баримтын сугалааны кодын сүүлийн

  • 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг байснаас 50 мянган төгрөг
  • 4 орон таарсан бол 100 мянган төгрөг байснаас 200 мянган төгрөг,
  • 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг байснаас 1 сая  төгрөг,
  • 6 орон тохирсон бол 4 сая төгрөг байснаас 5 сая төгрөг болж нэмэгдэж
  • 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг байснаас 10 сая төгрөг
  • 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг байснаас 50 сая төгрөг болж буурчээ.

​Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулсан байна.

2018 оны эхний сугалаа нэгдүгээр сарын 21-ний ням гарагт явагдах бөгөөд үүнд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтыг хамруулах юм байна.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх