fbpx

3-5 нас

image

3-5 насны хүүхэд төсөөлөн бодож дууриан тоглох дуртай болно. Тэд юу л бол юу болж бүр том хүн болж x хувиран тоглодог. Заримдаа тоглоом нь бодит юм шиг санагддагаас тоглоомдоо улайрдаг.

Тоглоом бол хүүхдийн хийдэг "ажил" юм. Бусад хүмүүс ч юу мэдэрч байгааг тоглоомоороо дамжуулан туршиж үздэг. Хүүхэд бусад хүний оронд өөрийгөө тавьж, тэдний нүдээр аливааг олж хардаг. Тоглоом нь бусад хүмүүсийн мэдрэмжийг ойлгож, хуваалцах чадварыг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тоглоом нь хүүхдийн уураг тархины хөгжилд мөн чухал нөлөөтэй. Тоглоомоор дамжуулан хүүхэд тулгарсан асуудлыг шийдэж, шинэ мэдлэг олж, туршилт хийж, аливаа зүйлийг өөрийнхөөрөө төсөөлж, үйл явдал хэрхэн өрнөж, юу болдгийг ухаарч ойлгодог.

Хүүхдэд тоглож наадах цаг хэрэгтэй. Тэдний хөгжлийн бас нэг үндэс суурь нь энэ юм.

ХЭРВЭЭ ХҮҮХЭД:

  • Төсөөлөн бодохуйгаа хөгжүүлэх цаг хангалттай их байвал тэрээр асуудлыг илүү бүтээлчээр шийдвэрлэг нэгэн болж төлөвшдөг.
  • Юмыг салгаж, эргээд нийлүүлж чадвал юмсын учрыг олж чадна гэдгээ ойлгодог.
  • Зураг зурж, дуулж чаддаг бол өөрийн хүсэл эрмэлзлэлийг урлагаар дамжуулан илэрхийлэхдээ илүү сайн чадваржина.
  • Маргааныг шийдвэрлэх боломжтой байвал аливаа зөрчлийг шийдвэрлэхдээ сайн хүн болж өсдөг.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх